"Гурван гишүүнд прокурор яллах дүгнэлт үйлдсэн гэсэн"

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

"Гурван гишүүнд прокурор яллах дүгнэлт үйлдсэн гэсэн"

"Гурван гишүүнд прокурор яллах дүгнэлт үйлдсэн гэсэн"

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2018.12.07/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр, МАН-ын гишүүд бүгдээрээ шалгагдаж байгаа юм билээ. Хэн нь хэнийгээ түрүүлж хорих анги руу авч явах гэдгийг л би харж байна. Шударга бусын хонгил гэж яриад байдаг хулгай хийсэн хүн нь хулгай хийсэн хүнээ барих гээд сууж байгааг ямар хонгил гэх вэ. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх эрхтэй. Надад ирсэн мэдээллээр, ЖДҮХС-ийн зээл бол эхнэр нь зээл аваад, зориулалтын бусаар ашигласан бол ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэж бодож байгаа. Харин авсан зээлээ буруугаар ашигласан, тодорхой хувь авсан, гурван хувийн хүүтэй аваад 60 хувийн хүүтэйгээр зээл олгосон нь мөнгө угаасан хэрэгт холбогдсон байгаа юм. Одоогоор гурван гишүүнийг мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа, түдгэлзүүлэх санал оруулахаар нийслэлийн прокурор дээр яллах дүгнэлт үйлдсэн байгаа гэдэг мэдээлэл нь тодорхой юм билээ. Ерөнхий прокурорын байгууллагаас лавлахад удахгүй энэ асуудлыг оруулна гэдэг мэдээлэл өгсөн. Яг үнэнийг олно гэвэл УИХ-ын 24 гишүүн ямар нэг байдлаар хуулийн асуудалд холбогдсон байгаа юм билээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж