"Ц.Цогзолмаа Засгийн газрын тухай хуулийг зөрчсөн"

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

"Ц.Цогзолмаа Засгийн газрын тухай хуулийг зөрчсөн"

"Ц.Цогзолмаа Засгийн газрын тухай хуулийг зөрчсөн"

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг өглөө.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалыг шалгах ажлын хэсэг урьдчилсан байдлаар ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

-Эрдэнэтийн асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсэг холбогдох газруудаас судалгаа, шинжилгээ, дүгнэлтийг нь авсан. Ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгаа учраас одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна.

-“Стандарт” банкинд төлөх өрийн хэмжээ өдөр өдрөөр нэмэгдэж байгаа. Төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Гэрээ ёсоор 2017 онд гарсан шийдвэрүүдээр хүү төлбөр өсөн нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл байна. Тиймээс холбогдох талуудтай гэрээ хэлцэл хийж төлбөрийн дүнг зогсоох, бууруулах чиглэлээр ажиллаж байгаа.

-Хоёр сайдыг чөлөөлөх гол үндэслэлийг хэрхэн тайлбарлах вэ?

-ЗТХ-ийн сайд Я.Содбаатарын хувьд ЖДҮ-д холбогдсон учраас ёс зүйн хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгсөн. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын танхимын зарчим, Засгийн газрын тухай хуулийн холбогдох  хуулийн заалтуудыг зөрчсөний дагуу огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн.

-Тус хоёр салбарт оронд нь очих дараагийн сайдын асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?

-Я.Содбаатар, Ц.Цогзолмаа нарыг чөлөөлсний дараа оруулж ирнэ.

Ш.АДЪЯАМАА

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж