Монгол улсын Ерөнхий прокурорын орлогч, Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга нарын хамтран баталсан удидамжийн дагуу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуй нэгж, байгууллагыг сонгон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн хэрэгжилтийг шалгалаа.
Шалгалтанд хамрагдсан байгууллага, аж ахуй нэгжүүд дотооддоо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх самбар байршуулдаггүй, ажилтнууддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлж, сурталчилдаггүй, барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийг Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбоогүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ. Зөрчлийг арилгуулахаар тус хороонд үйл ажиллагаа явуулдаг, шалгалтанд хамрагдсан 10 аж ахуйн нэгж, байгууллагад прокурорын мэдэгдэл бичиж хүргүүллээ.Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Холбоотой мэдээ