Та хөргөгчин дэх зүйлсээ эмхэлж байгаад хугацаа нь дуусаж байгаа майонез олвол яах вэ? Үүнд 2 сонголт байна. Хүнсэндээ хэрэглэх эсвэл хаях. Гэвч майонезэнд 2 сонголтоос илүү энгийн хэрэглээнүүд байдгийг таньтай хуваалцахдаа таатай байна.
1. Үс ангижруулагч
Хэрвээ та үсээ угаатал байнгын хэрэглээ болсон ангижруулагч чинь дуусчихсан байна уу? Сандрах хэрэггүй. Зүгээр л хуйхандаа майонез түрхээд иллэг хийж хэдэн минут хүлээгээд шампунь түрхэн угаагаарай. Одоо таны үс зөөлөн бас гялалзсан боллоо.
2. Арьсандаа анхаарал хандуул
Майонез бол бүгдийг нэгд багтаасан гоо сайхны бүтээгдэхүүн юм. Энэ зөвхөн таны үсийг гялалзуулаад зогсохгүй арьсанд тань дээд зэргийн чийгшил өгч, таны арьсны өвчнийг анагаахад дэмжлэг болно. Зүгээр л чийгшил авахаас илүү түүний ид шидийг ашиглацгаая.
3. Түлэгдэлт
Та цаг агаарын сайхныг мэдрэн далайн эргээр зугаалахаар явахдаа арьсаа хамгаалах тос мартчихсан бол таныг наранд түлэгдэх аюул хүлээж байна. Майонез яг л таны арьсанд хялбар бөгөөд маш сайн нөхөн сэргээдэг Aloe-Vera шиг үйлчилгээ үзүүлж чадна.
4. Навч өнгөлөх
Та өөрийн тарьсан ургамлуудаа харан сэтгэлийн таашаал авч энгийн өдрүүдийг илүү тааламжтай өнгөрөөдөг үү? Та хайртай ургамлуудынхаа навчийг сардаа хэдэн удаа майонезаар арчаад илүү ногоон бас гялалзсан өнгөтэй болгоорой. Энэхүү аргыг тасалгааны ургамлын дэлгүүрт хэрэглэдэг бөгөөд та ч бас ургамлуудаа хэзээ ч харж байгаагүй сайхан болгох боломжтой.
5. Төгөлдөр хуураа цэвэрлэ
Таны төгөлдөр хуурын даруул хэр цэвэр вэ? Тэдгээрийг цэвэрлэхэд жаахан төвөгтэй байдаг шүү дээ. Тэгвэл бага зэрэг майонез түрхсэн чийгтэй алчуурыг төгөлдөр хууран дээрээ тавиад хэдэн минут хүлээсний эцэст таны төгөлдөр хуурын даруулууд цэвэрхэн боллоо. Майонез нь бүх бохирыг шингээж авах болно. Одоо та яг л Беетховен шиг байж болох нь ээ.
үргэлжлэл: www.emegteichuud.mn