Төслийн багийнхан Ховд аймагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

Төслийн багийнхан Ховд аймагт ажиллалаа

Төслийн багийнхан Ховд аймагт ажиллалаа

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт  Мерси Кор Монгол ОУБ-ын  “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийн багийнхан ажиллалаа.

Энэ үеэр 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, 2019 онд хамтран зохион байгуулах ажлын талаараа санал солилцсон юм.

Төслийн хүрээнд 2018 онд “Улсын нөөцийн салбарын Хүнсний агуулахын их засвар, гэрэлтүүлгийн ажил”–ыг хамтран гүйцэтгэсэн бол “Сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний Зудын гамшигтай тэмцэх төлөвлөгөө боловсруулах аргачлал” сургалтыг 5 суманд зохион байгуулж, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, 20 гаруй сургагч багшийг бэлтгээд байна гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж