Өмнөд этгээдэд зорчиход хэрэг болох 8 аппликэшн

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

Өмнөд этгээдэд зорчиход хэрэг болох 8 аппликэшн

Өмнөд этгээдэд зорчиход хэрэг болох 8 аппликэшн

Асар том газар нутагтай, хэл, заншлыг нь мэдэхгүй хүнд амархан төөрч, төөрөлдөж болох орнуудын нэг бол БНХАУ. Та хятад хэл мэдэхгүй байсан ч ашиглаж болох, энэ улсад аялах, зорчих, амьдрахад хэрэг болохуйц,  аппликэшнийг та бүхэнд танилцуулья. Аль ч үйлдлийн системтэй гар утсан дээх хэрэглэж болох, ихэнх нь үнэ төлбөргүй уг хэрэгслүүд ямар давуу талтай, хэрхэн танд туслах талаар онцолж байна.


METROMAN- (БЭЭЖИН, ШАНХАЙ)

БНХАУ-ын томоохон хотууд, тухайлбал Бээжин, Шанхайн метрогоор зорчиход хэрэг болох аппликэшн. Метроны чиглэлийн шугам, ерөнхий бүдүүвчийг ойлгомжтойгоор тайлбарлан дүрсэлсэн уг хэрэгсэл очих газрынхаа нэрийг оруулаад хамгийн хурдан, шуурхай чиглэлийг сонгож болно. Нөгөө талаас, метроны үнэ, тухайн өртөөний эргэн тойрны  дэлгүүр, зугаа, цэнгээний газруудыг бүдүүвчлэн харуулсан байдаг учир сонголт хийхэд дөхөм.

PLECO

Хятад-Англи, Англи-Хятад хэлний хамгийн сайн онлайн толь бичгүүдийн нэг. Дүрс үсгийг гараараа бичиж болох тохиргоотой, хятад үгийн хөг, дуудлагыг нь зөв, тод сонсох боломжтой энэхүү толийг хятад хэл мэдэхгүй жуулчид олноор ашигладаг.

CITY WEEKEND- (БЭЭЖИН, ШАНХАЙ)

Бээжин, Шанхай хотод долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр болох, зохиохоор төлөвлөж буй хамгийн том, далайцтай үйл явдлын талаарх мэдээллийг тоймлон хүргэнэ. Үзвэр, үйлчилгээний газруудын чанар, анхаарах зүйлсийн талаар гадаад иргэд, хэрэглэгчид зөвлөмж, үнэлгээ өгдөг тул сонголт хийхэд тань тусалж, цаг хэмнэнэ.

ETAO (一淘)

Хятадын томоохон сайт, онлайн худалдааны тавцангуудад арилжаалагдаж байгаа бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулах, өөртөө судалгаа хийн, баримжаа авахад тусална. Мөн худалдан авагчдын үнэлгээ, түгээмэл тавьдаг асуултуудыг ерөнхийлөн хүргэдгээрээ худалдаа, наймаа хийхэд илүү хялбар, илүү ашигтай хувилбарыг сонгоход тань энэхүү аппликэшн хэрэг болно.

 DIANPING (大众点评)

Хятадын хамгийн сайхан хоолтой, тансаг, эсвэл өвөрмөц зоогийн газрыг олоход тусална. Алс бөглүү, жижиг хотод ч олон шүүлтүүрээр, өөрийнхөө таашаалд нийцэх хоолыг олж болох энэхүү хэрэгсэлд мөн зоогийн газрын үнэ, хаяг, хямдралуудын мэдээлэл ч бий.

WECHAT (微信)

Хятад улсад хамгийн өргөн хэрэглэгддэг, хамгийн дөхөм харилцааны хэрэгсэл. “Whatsapp”-ын хятад хувилбар гэгддэг энэхүү хэрэгслийн тусламжтайгаар найз нөхөд, бизнесийн хамтрагч зэрэг олон хүнтэй саадгүй харилцахын зэрэгцээ олон төрлийн үйлчилгээ, тусламжийг авч чадна.

KAYAK

Онгоцны тийз захиалах, хүрэх газрынхаа шуурхай, боломжит чиглэлийг сонгохдоо энэхүү аппликэшнийг хэрэглэж болно. Өдөрт хэдэн зуун мянган хэрэглэгч уг хэрэгслийн тусламжтайгаар Хятадын орон нутгийн болон олон улс, дамжин өнгөрөх нислэг, ачаа, тээш, буудаллах газрын тухай мэдээлэл авч, агаарын тээврийн үйлчилгээний компаниудын талаарх бодит мэдээллээ солилцдог.

CHINA TRAINS

Интернэтэд холбогдох боломжгүй байсан ч Хятадын орон нутгийн болоод олон улсын галт тэрэгний хуваарь, үнийн мэдээллийг хүргэхийн зэрэгцээ билет захиалах, үйлчилгээний ажилтантай холбогдож мэдээлэл авах зэрэг олон үйлчилгээг нэг дор багтааснаараа онцлог.

Найруулагч:С.Бүрэнбаяр

Эх сурвалж: CCTV.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж