Иргэн та юуны төлөө нийгмийн даатгалын шимтгэл төлдөг вэ? Эрүүл саруул, эрч хүчтэй, ид хөдөлмөр эрхэлж байгаа үедээ мөнгөн хуримтлал үүсгэж, өвдөж зовж, өндөр насанд хүрсэн үедээ үүсгэсэн хуримтлалаа авахын тулд биш гэж үү? Үүний тулд нийгмийн даатгал байдаг. Нийгмийн даатгал бол иргэн таны ирээдүйд учирч болзошгүй эрсдэлд санхүүгийн баталгаа нь болоход гол амин сүнс нь оршиж байна. Гэтэл өнөөдөр ид хөдөлмөрлөж, нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 1.8 сая иргэн ирээдүйд тэтгэврээ авч чадахгүйд хүрч болзошгүй байна.
Холбоотой мэдээ