Ньюс хөтөч: АТГ мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: АТГ мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: АТГ мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, бусад хэсгээр 30-32 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • “Нутгийн иргэдэд түшиглэсэн зэрлэг амьтны хамгааллын менежментийг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно. Холбоо барих утас: 99799517
  • “Парламентын институтийн улс төр, эрх зүйн шинжилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн Төв номын сангийн 502 тоот танхимд болно.
    Холбоо барих утас: 91119838, 95209241
  • МУИС-ийн номын санд Монгол Улсын гадаад бодлогын асуудлаар эрдэмтэд чуулна. Холбоо барих утас:
  • "Монголын мэргэжлийн хөгжмийн урын сангийн өнөөгийн байдал, шийдэл" сургалт, семинар Засгийн газрын II байр, Соёл, урлагийн газрын хурлын танхимд зохион байгуулагдана. Холбоо барих утас: 99849000
  • Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" хурлын танхимд "Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь" симпозиум болно. Холбоо барих утас: 98066116
  • “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх монгол улсын тогтолцоо ба санхүүгийн зохицуулах хороо” сэдэвт чөлөөт уулзалт G-Mobile-ын байрны 3 давхарт болно. Холбоо барих утас: 99277963, 88861126
  • Барилгын салбарын ЖДҮ эрхлэгчдэд зориулсан сургалт ШУТИС-д болно. Холбоо барих утас: 70135899, 99155707, 80088440, 99002058

09.30

  • "Монгол дахь буддын судлал ба нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн асуудалд" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн хичээлийн 1-р байрны дугуй танхимд зохион байгуулна. Холбоо барих утас: 9902-8994, 9998-0593

10.00

  • УИХ-ын ээлжит чуулган хуралдана

11.00

  • MN-Мэдээллийн төвд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 70 жил, Хүний эрх хамгаалагчийн тунхаглалын 20 жилийн ой, олон улсын хүний эрхийн өдрийг “Эрхээ дархлаажуулъя-Та ч эрхээ хамгаал” уриан дор энэ сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлэх талаар Хүний эрх хөгжил төв, Эмнести интернэйшнл, Хил хязгааргүй алхам, “Оюутолгойн хяналт” ТББ болон бусад хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас хамтран мэдээлэл хийнэ.
  • Үндэсний мэдээллийн төвд М.Энхболдын ЗГ-н үед бодлогоор ХЗХ-дыг дампууруулж иргэдийг хохироосон том луйврын асуудлыг хохирогчид,ТББ-д баримтаар дэлгэж,Ерөнхий сайд,Ерөнхийлөгчид мэдэгдэл хүргүүлэн,УИХ-н дарга М.Энхболдод шаардлага хүргүүлнэ. Холбоо барих утас:99105845,95119220

11.30

  • АТГ мэдээлэл хийнэ

12.00

  • "Ард түмний хяналтын төв" Сонгуулийн төв хорооны дугуй танхимд нээлтээ хийнэ.Холбоо барих утас: 88019083 91917435

13.00

  •  Нийслэлийн төрийн өмчит бүх цэцэрлэгийн багш нарыг хамруулах “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын нээлт болно

14.00

  • "Шилэн нам"авлигын эсрэг түншлэлээс зохион байгуулж буй "Улстөрийн санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдэлийн үнэлгээ" хэлэлцүүлэг Пума импералын өргөтгөл,2 давхрын хурлын зааланд болно.
  • Дүнжингарав худалдааны төвийн дэргэдэх төмөр замын 407-р км-ын гарам дээр УБТЗ, Тээврийн цагдаагийн албаны ТЗЦГ-ын ажилтнууд төмөр замын гарам дээр зам тээврийн осол гарч байгаа шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл өгнө. Холбоо барих утас: 99091674, 86114818

 17.00

  • Цахим орчны зохистой хэрэглээг уриалсан хүүхдэд зориулсан "Кибер сүлжээ" уран сайхны "Тэнгис" кино театрт нээлтээ хийнэ. Холбоо барих утас:99849000

18.00

  • Транспэрэнси Инт Монгол байгууллага жил бүр Авлигын эсрэг иргэний зориг гаргаж тэмцсэн тэмцэгчдэд гардуулдаг Transparency award шагналаа Blue Sky буудлын 3 давхарт Topaz зааланд гардуулна

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж