Дэлхийн жуулчдын урсгал Хятад руу чиглээд удаж байна. Жуулчдын зорин очдог хотуудын тоо нэмэгдсээр. Эдний нэг Саньяа хотод дэлхийн гоо бүсгүйчүүд цугларч, тэргүүн титмийн төлөө өрсөлдөж байгаа нь дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байна. Саньяагаас гадна Гуанжоу, Гүйлин зэрэг хотод жуулчдын цуваа тасрахгүй. Газрын диваажин гэдэг Хятадын бас нэг хот бол Шэньси дүүргийн Гүйлин хот юм.
Дэлхийн өвд бүртгэгдсэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий Гүйлин хот олон хэлийн гийчдийн хөлд дарагдаастай. Гүйлинд очиход Бээжингээс дөрвөн цаг нисээд хүрэх юм. Мэдээж, Бээжин хотын Капитал олон улсын буудлаас бүхий л мэдээллийг авч Хятадын төдийгүй гаднын жуулчдын анхаарлыг татах Гүйлинд очиход таныг сонин содон зүйл ихээр угтана. Аяллын хөтөч таны буусан буудлаас тосож, бүхий л зүйлд хөтлөх болно. Монголчуудын нэг давуу тал нь өвөрмонгол хөтөчтэй аялалд гардаг учраас бүхий л тайлбарыг авахад хялбар байдаг.
Байгалийн өвөрмөц зүй тогтцоо ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлж чадсан Гүйлин хотод үнэхээр л аялахаар очсон нэгэн саатна. Жилийн дөрвөн улиралд дулаан уур амьсгалтай энэ хотод жуулчид аль ч улиралд ирээд амраад явах боломжтой. Арваннэг, арванхоёрдугаар сард жуулчдын тоо багасдаг ч гэлээ өдөр бүр бүхий л парк, завиар аялах газруудад дараалал ихтэй хэвээр байна. Зуны цагт паркуудад заан зэрэг ховор амьтад үйлчлүүлэгчээ хүлээнэ.
Хад асга болсон уулс байгалийн сонин тогтцоороо таныг гайхшруулах Гүйлин хот жуулчдыг олон зүйлээрээ татжээ. Байгаль дэлхийтэй ойр байж завиар аялах нь таныг уйдаахгүй. Мөн дугуйн аяллаас гадна сар шиг хэлбэртэй орой бүхий толгод руу авирч болно. Мэдээж Guilin and Lijiang River National Park-аар аялж, их зүйлстэй танилцана. Жуулчдад зориулсан жижиг худалдаанд таны сонирхсон бүхэн бий. Цэвэр цэмцгэр орчин, өвөрмөц тогтоцтой уулстай Гүйлин хотын оршин суугчдыг монголжуу царайтай гэдэг. Магадгүй энэ нь байгальтай хэт их ойр амьдардаг иргэдийн хувьд ижил төстэй шинжүүд хадгалагдсан байдаг байх. Тиймээс монголчуудын суурин амьдрал ч Гүйлин хотод багагүй харагдана.
Энэ газарт тэнгэр багандсан өндөр барилгуудыг барьдаггүй нь аялал жуулчлалаа хадгалж үлдэх том бодлого юм байна. Аялал жуулчлын салбарыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, дотоод болон гадаадын жуулчдыг татаж чадсан Гүйлин хотод аяллын том боломжуудыг нээж чадсан нь гайхалтай.
Холбоотой мэдээ