Украин дахь Оросын банкуудын энэ оны хохирлыг шинжээчид тооцон гаргасан байна. Хамгийн өндөр хохирлыг Сбербанкийн охин компани амссан байна. Тус компанийн хохирол 7 тэрбум буюу 16,5 тэрбум рубль /гривений рубльтэй тэнцэх арванхоёрдугаар сарын 5-ны ханшаар/ болсон байна. Украинд үйл ажиллагаа явуулж байгаа Оросын банкуудаас ганцхан "Альфа-банк Украина" байжээ. Хохирлыг энэ оны эхний арван сарын байдлаар тооцон гаргасан хэмээн БКФ банкны Дүн шинжилгээний удирдлагын газрын дарга Максим Осадчий РИА Новости-д ярьсан байна.
Татвар төлсний дараах орлогоор "Альфа-банк Украина" орлого нэг тэрбум гривен буюу 2,36 тэрбум рубль болжээ.
ВТБ банкны салбар 1,9 тэрбум гривен (4,48 тэрбум рубль), Проминвестбанк 721,7 сая гривен (1,7 тэрбум рубль), "Форвард" банк 168,8 сая гривений (398,4 сая рубль) хохирлыг тус тус амссан байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ