Японы мэргэжлийн сүмо бөхийн Чиганоура дэвжээний бөх Таканоива А.Баасандорж туслах бөхөө зодсон хэрэг өчигдөр /2018.12.05/ гарсан тухай мэдээлсэн билээ.
Зодуулсан гэх бөх Фүкүокад болж байсан тойргийн барилдаандаа хоцорч ирсэн бөгөөд учрыг нь асуухад Таканоивад зодуулснаа хэлснээр хэрэг илэрчээ. Таканоива Японы сүмо бөхийн холбооны ёс зүйн хороонд дуудагдан, өөрийн ёс зүйгүй үйлдлээ хүлээн зөвшөөрч, хүлцэл өчсөн байна. Ингээд сүмо бөхийн холбооноос эхний ээлжинд Таканоиваг тойргийн барилдаанаас чөлөөлөх шийдвэр гаргаж байгаа юм байна. Хохирогчийн мэдүүлгийг сонссоны дараа цаашид ямар арга хэмжээ авахаа шийдэх гэнэ.
Өмнө нь А.Баасандорж их аварга Харүмафүжи Д.Бямбадоржид зодуулсан гэх маргаан үүсч, Д.Бямбадорж зодог тайлснаар тэдний маргаан өндөрлөсөн билээ.
Эх сурвалж:Kyodonews
Холбоотой мэдээ