Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

Хүйтний эрч суларна

Хүйтний эрч суларна

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 9-ний өдрөөс  ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна гэж мэдээллээ. Ойрын хоёр хоногтоо хүйтний эрч чанга хэвээр байх аж.  Сарын эхээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

Маргааш /2018.12.07/ төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Ням гаригт /2018.12.09/ баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгаар, ирэх даваа гаригт /2018.12.10/ төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байна. Салхи секундэд 6-11 метр байх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж