Юу тарина, түүнийгээ хураана | News.MN

Юу тарина, түүнийгээ хураана

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

Юу тарина, түүнийгээ хураана

Юу тарина, түүнийгээ хураана

Хүүхдийн хүмүүжилд аавын үүрэг, оролцоо маш их байдаг. Учир нь хүүхэд том болоод ямар хүн болох, бусадтай хэрхэн харилцах, ямар ааш араншинтай болж хүмүүжихэд аавын харилцаа, хандлага нь шууд нөлөө үзүүлдэг байна. Түүнчлэн аав хүн хүүхдэдээ хэдий чинээ сайн сайхан зүйлийг үлгэрлэнэ, хүүхдийн ирээдүй төдий чинээ гэрэл гэгээтэй, амжилт бүтээлээр дүүрэн байдаг аж. Эсрэгээр эцэг, хүүхдийн харилцаанд ямар нэгэн доголдол байвал хүүхдийн амьдралд төдий чинээ сөрөг нөлөө үзүүлдэг.

Эцэг хүний хүүхдэдээ хэрхэн үлгэрлэж буй нь түүний ирээдүйд ямар хүн болоход маш чухал нөлөө үзүүлдгийг дараах түүх харуулж байна. АНУ-д, XVIII зуунд амьдралын түүх, замналаараа эрс тэс ялгаатай хоёр хүн байсан бөгөөд тэд үр хүүхдүүдийнхээ ирээдүйд ямар нөлөө үзүүлсэн нь тун сонирхолтой судалгааг А.И.Виншип гэдэг хүн хийж, “Эдвардс-Жюкс: Боловсрол болон удамшлын судалгаа” хэмээх ном гаргаж байв.

Жонатан Эдуардс

Тэрээр 13 настайдаа АНУ-ын алдарт Иелийн их сургуульд элсэн суралцаж байв. Хожим нь сүмийн пастор болсон бөгөөд шашны тухай өөрийн үзэл, сургаалаа өгүүлсэн “Догшин бурхны гар дахь нүгэлтнүүд” ном нь тухайн үеийн АНУ-ын нийгмийн оюун санааны амьдралд томоохон өөрчлөлтийг авчирч байсан гэдэг. Жонатан Эдуардс хожим нь Принстон коллежийн захирлын албан тушаалыг хашиж байжээ.

Жонатан болон түүний эхнэр Сара Эдуардсын үр удамд:

  • АНУ-ын дэд ерөнхийлөгч-1
  • АНУ-ын сенатор-3
  • Мужийн захирагч- 3
  • Хотын дарга- 3
  • Их сургуулийн захирал- 13
  • Шүүгч- 30
  • Профессор- 65
  • Төрийн албан хаагч- 80
  • Хуульч- 100
  • Сүмийн пастор- 100 хүн төржээ.

Макс Жюкс

“Эдвардс-Жюкс: Боловсрол болон удамшлын судалгаа” хэмээх номд  Макс Жюкс гэх хүний тухай ийн бичжээ.

Нью-Йоркийн хорих газарт Жюкс хэмээх овогтой 42 хүн хоригдож байснаас үүдэн нийгмийн ухааны судлаачид түүний үр удмын тухай судлах болсон байна.  Тэрээр Жонатан Эдуардстай насаар ойролцоо бөгөөд адилхан Нью-Йорк хотод амьдарч байжээ. Харин Макс Жюкс маш их архи уудаг, олон удаа гэмт хэрэгт холбогдож байсан, амьдралын хар бараан түүх ихтэй, “бүтэлгүй” нэгэн байжээ.

Түүний удамд:

  • Алуурчин- 7
  • Хулгайч- 60
  • Биеэ үнэлэгч- 50 эмэгтэй
  • Гэмт хэрэг үйлдсэн- 130
  • Гуйлгачин- 310
  • Эрүүл орчинд амьдарч, эмнэлгийн үйлчилгээ авах боломжгүй байсан- 300
  • Архичин- 400 хүн мэндэлжээ.

Макс Жюксийн үр удам нь АНУ-д нийт 1 сая 250 мянган ам.долларын хохирол учруулсан байна.

Энэ бол эцэг хүн үр хүүхдэдээ хэрхэн үлгэр дуурайлал үзүүлдгийн маш тод жишээ юм. Хүний хэрхэн амьдрах нь зөвхөн өөрийнх нь энэ насанд л хамаатай бус, хэдэн үед нь нөлөөлдөг байна. Ямар үр тарина, түүнийгээ л хураана гэдэг энэ буюу.

Эх сурвалж: selfeducatedamerican.com

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-07 93.43.200.70

Tegej yarihiin bol hund 3n uiliin ur bn. Udmiin, umnuh nasnii uiliin urees gadna ene nasnii. Umnuh bolon udmiin uiliin ureed chi hen ch zailj chadahgui. Harin ene amidraliin uree chi uuruu hurrana

Avatar

cochin 2018-12-07 202.126.89.73

From Bible

Avatar

cochin 2018-12-07 202.126.89.73

From Bible

Avatar

Зочин 2018-12-07 202.21.113.82

Yutai unen, yu tarina tuuniigee l huraana.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж