Их авсан ч, бага авсан ч өмхий | News.MN

Их авсан ч, бага авсан ч өмхий

Их авсан ч, бага авсан ч өмхий

-Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулав-

Их авсан ч, бага авсан ч өмхий

“Мэдээлэлд хэн ойрхон байсан нь илүү хождог” гэх сүүлийн үед улс төрд трэнд болоод буй энэ үг монголчуудын хувьд “мэдээлэлд ойрхон нь авлига авдаг” гэсэнтэй агаар нэгэн сонсогддог болжээ. Өдгөө нийгмийн нэг бүүм хэвээр, засаглалын хямралын том шалтгаан болж байгаа ЖДҮ-ийн хэрэг бол “мэдээлэлд хэн ойрхон байсан нь” гэдгийн нэгэн жишээ юм. Товчхондоо, ЖДҮ бол Монголын авлигын хамгийн том баримт юм.

Монголчууд “их идсэн ч, бага идсэн ч өмхий” гэдэг. Авлига үүнтэй яг ижил. Их бага авснаасаа үл хамаараад авлига нийгмээ бохирдуулдаг, өмхий үнэртэй болгодог. Өмхийгөөс нийгмээ цэвэрлэмээр байгаа бол авлигыг хянаж, хязгаарлаж болно. Товчхондоо, авлигатай тэмцэхэд хуулийнхнаас гадна иргэдийн хяналт оролцоо бүр чухал.

Та амьдралдаа хэн нэгэнд, хэн нэгнээс их бага авлига өгч, авч үзсэн үү? Энэ асуултад ихэнх нь тийм гэж хариулах байх. Адаглаад л ажлаа бүтээхийн тулд, бүтээлгэснийхээ шанд хэн нэгний гарыг жижигхэн цайлгасан удаа хүн бүхэнд байгаа байх. Бага авсан нь авлига биш, их авсан нь авлига мөн гэсэн бичигдсэн хууль хийгээд хэвшсэн ойлголт байхгүй. Хулгай бол хулгай, авлига бол авлига. Их багадаа биш авсан, өгсөн авлигадаа асуудал нь байгаа хэрэг.

Иргэд авлигыг үзэн яддаг. Гэвч авлигаас татгалздаггүй. Ихэнх албан тушаалтнууд “аягүй дургүй” авлига авдагт асуудлын учир байгаа юм. Авлига энэ нийгмийн идээ бээр гэдгийг хүн хүлээн зөвшөөрдөг атлаа харамсалтай нь, авлигатай тэмцэх иргэдийн оролцоо, дуу хоолой сул хэвээрээ л байна.

Авлигатай тэмцэхэд иргэний хяналт яагаад чухал вэ. Яагаад гэвэл таны сайн сайхан амьдрах, үр хүүхдийн чинь гэрэл гэгээтэй ирээдүй, эрүүл мэнд, аз жаргалыг авлига булаадаг, иддэг, цөлмөдөг  учраас.

Монгол Улсад АТГ байгуулагдсанаас хойш иргэдийн авлигын талаарх мэдээлэл харьцангуй сайжирсан. Харин авлигад тавьдаг хяналт сул хэвээр, надад хамаагүй асуудалд би оролцохгүй гэсэн бидний хэнэггүй сэтгэлгээ нийгмээ авлигад идүүлэхэд хүргэсээр.

Товхондоо, Монголд нийгмээ үзэн ядаж, компьютерийн цаанаас шүүмжилж сууснаас ядаж ганц ширхэг лаа асаасан нь цөөхөн. Асаасан лаа хавь орчноо гэрэлтүүлнэ, харанхуйгаас гарахын тулд бүгд  уг нь лаа асаах ёстой юм л даа. Харанхуйд, ханцуй дотроо өгөлцөж, авалцаж  буй авлигын бид харахгүй шүү дээ.

Төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүй, төсөв, санхүү, худалдан авалт, нийтийн албан тушаалтны хувийн сонирхол, хөрөнгө орлогын байдалд хяналт тавих, авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий Иргэний хяналтын зөвлөлийг яам, агентлаг болон орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд байгуулжээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар төрийн 41 байгууллагад 125 хүн иргэний хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэтэл Монголд 180 мянган төрийн албан хаагч байдаг гэвэл ердөө 125 хүн төрийн байгууллагад авлигыг хянаж байгаа нь дэндүү чамлалттай тоо юм. Энэ тоог нэмэгдүүлж чадвал нийгмээ гэрэлтүүлэх лаанууд олшрох болно. Авлига алга болохгүй юм аа гэхэд багасна. Хуулийн дагуу иргэдийн амьдрал, улс орны хөгжил, сурах, мэдэх, амьдрах эрхийг нь баталгаажуулах ёстой мөнгө хууль бусаар хэн нэгний халаасанд орохоо болино.

Нэгэн жишээ дурдахад, өнгөрсөн намар Ерөнхий боловсролын хоёр ч сургуулийн захирал авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан нь сургуулийн захирлуудад том дохио болсон. Тэднийг баривчилсан нь АТГ болохоос илчилсэн нь иргэд. Энэ мэтээр хэрэв та нийгмээ, ирээдүйгээ цэвэрлэмээр, эмчилмээр байгаа бол хэн нэгний хууль бус үйлдлийг дургүйхнээр хүлээн зөвшөөрөхөө боль гэсэн үг.

Үгүй бол хулгайтай, авлигатай, ЖДҮ-тэй нийгэмтэйгээ эвлэрэхээс өөр сонголт бий гэж үү? Авлига бидний залуу насыг, хайр дурлалыг, эрүүл мэндийг, амьдрах орчинг аз жаргалыг булаасан ч хамаагүй юу?

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СОНГОГЧ 2018-12-07 150.129.143.214

УИХ дээр засгийн газар огцруулах асуудлыг хэлэлцэх үер Болорчулуун гишүүн та нар том авилгачид би ЖДҮ -с 950 000 000 төгрөг л зээлсэн гэх утгатай үг хэлсэн. Ийм байхад битгий улиад бай гэсэн шүү. Их авсан ч өмхий , бага авсан ч өмхий шүү БОЛОРЧУЛУУН ГИШҮҮНЭЭ

Avatar

Zochin 2018-12-07 202.126.89.204

Ichij aihgui avilgal nehdeg humuustei taarch bailaa. Ene humuus onoodor 500 tsaas avchiya gej baigaad neg nasaaraa ajillaj avah tsalingaa deer ni tetgevertee garsan hoinoo sul avah mongoo aldahaa erdoo ch tootsooloh chadvargui mulguu bolson baidag yum baina lee. Olon havar negendee gej neg avchihaaraa za margaash l boliyo gej ooriigoo huursaar ajlaa aldaad gudamjind gutlaa chirch teveg oshigloj yavah esvel hun shig ajlaa ner tortei hiigeed setgel ondor yavah u er ni sain bodoh heregtei shuu!

Avatar

Зочин 2018-12-07 66.181.191.198

jduchid odoo bolio xurelsuxiin ard nuugdaj uldex gej bol estoi goridsonii chini garz shuu. ta nar deer shudarga es ochino

Avatar

Зочин 2018-12-07 64.119.26.188

Нэг нэгнийгээ ээлжлэн унагаж улс төр хийж амьдралаа залгуулж эх орноо бужигнуулж хөгжил дэвшлийг нь хойш татдаг манай УИХ-ын гишүүд ичиг ичиг. Түүнийг нь сохроор дэмжиж өөрсдийнхөө амьдралыг баллаж Монгол ялна гэж буруу тийшээ будаа тээсэн тархи угаалтанд мансуурсан сонгогчид хөөрхий хөөрхий. Нэг даргаас болоод төрийн эрэг шураг зогслоо гэж дэлхий сонсоогүй юм шүү. Хүн унагах гэхдээ ардтүмний нэр барьж тойрон хүрээлэгчдээ мөнгө төгрөгөөр татдаг балиар ёс монголд тогтжээ. Тайван шудрага байцгаа

Avatar

БӨХ БОЛ ТӨР ГЭСЭН... 2018-12-07 58.108.66.109

ЖДҮЧИД БОЛОН ЖЮДОЧИД ЭНЭ УЛС ОРНЫГ САМАРЧ ГҮЙЦЛЭЭ, МОНГОЛООС ӨӨР БӨХЧҮҮДЭЭРЭЭ УДИРДУУЛДАГ УЛС ДЭЛХИЙ ДЭЭР БАЙНА УУ? ВЕНЕСУЭЛИЙГ ХАРЧААРАЙ, АВТУСНЫ ЖОЛООЧ САРМАГЧИНГААС ДООР УДИРДАЖ БАЙНА, БӨХ БОЛ ЖОЛООЧООС ДООР…

Avatar

Зочин 2018-12-07 66.181.182.157

ЖДҮ бол ажлын байр,цалин хөлс,хөгжил дэвшил,гэрт аз жаргал,амдралыг тэтгэгч авралын од!!!Үүнээс хулгайлж болохгүй! ББСБ бол мөнгө зээлдүүлж хүүгээр ашиг олдог ломбарднаас арай том мөнгө хүүлэгч машин !!!! Улсын мөнгийг хүүгүй шахам аваад хүүлбэл гэмт хэрэг мөн. Буцааж өгсөнч гэсэн ашиг олсон тул энэн мөнгө угаасан гэмт хэрэг мөн.Таслан зогсоё!!Хулгайчдад төр төмөр нүүрээ харуулаад шийтшэх хэрэгтэй!!!Шаардаж байна.

Avatar

Зочин 2018-12-07 66.181.182.157

ЖДҮ бол ажлын байр,цалин хөлс,хөгжил дэвшил,гэрт аз жаргал,амдралыг тэтгэгч авралын од!!!Үүнээс хулгайлж болохгүй! ББСБ бол мөнгө зээлдүүлж хүүгээр ашиг олдог ломбарднаас арай том мөнгө хүүлэгч машин !!!! Улсын мөнгийг хүүгүй шахам аваад хүүлбэл гэмт хэрэг мөн. Буцааж өгсөнч гэсэн ашиг олсон тул энэн мөнгө угаасан гэмт хэрэг мөн.Таслан зогсоё!!Хулгайчдад төр төмөр нүүрээ харуулаад шийтшэх хэрэгтэй!!!Шаардаж байна.

Avatar

Зочин 2018-12-07 202.9.42.24

Их барьсан ч өмхий бага барьсан ч өмхий

Avatar

Зочин 2018-12-07 66.181.182.157

Грузин 10 жилийн өмнө яг манайх шиг авилгалд идэгдсэн байгаад өнөөдөр авилгал,хүнд суртал бараг байхгүй тээ ижил болсон.Энэ бол эkс ерөнхийлөгч Саkашвили богино хугацаанд хийсэн шинэчлэл одоо үр дүнгээ өгсөн байна..Монголд 1996онд ЕС М.Энхсайханы 1 жилд хийсэн ЗЗ-н ЭЗ руу эргэлтгүй оруулсан бодлогоор өнөөдрийг хүртэл монголын ЭЗ явж ирлээ.Энийг хэн ч ярдаггүй,муу л хэлээд байдаг Монголчууд бие биеэ дэмжих хэрэгтэй!! Хор хутгуурын замаар хөгжилд хүрэхгүй!!!Хүрэлээ хүү хэрүүлээ зогсоож ажлаа хий!!

Avatar

иргэн 2018-12-07 103.50.206.62

ЖДҮ-с зохион байгуулалтай зээл авсан Хүрэлсүхтэнгүүд 1ч алхам урагшаа явж чадахгүй.Одоо хуулийнхан хурдан асуудлыг оруулж ирж УИХ-с энэ балиар Хүрэлсүхтэнгүүдийг явуулахгүй бол төрийн ажлыг хийлгэхгүй дээр нь сандлайж суучихаад байна.Төрийн ажлыг ингэж гацаах эрэх энэ Хүрэлсүхтэнгүүдэд байхгүй.МАН-н шударга гишүүд дэмжигчдээ одоо босож энэ балиар Хүрэлсүхтэнгүүдээс намаа аваахгүй бол мөхөж дууслаа.

Avatar

Зочин 2018-12-07 122.201.24.211

Ih idsen ch gedeg yum.chi bichih gj Noil nuhur yum aa ugaasaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж