Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид өнөөдөр Харилцаа, Хандлага, Үйлдлээ эерэг болгож “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нэгдлээ.
Тус аяныг Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг тул дүүргийн Тамгын газрын албан хаагчид “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн “Цагаан тууз” зүүж нэгдлээ.
Эх сурвалж: БЗД
Холбоотой мэдээ