Налайхын замыг ирэх оны 10 дугаар сард ашиглалтад оруулна | News.MN

Налайхын замыг ирэх оны 10 дугаар сард ашиглалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

Налайхын замыг ирэх оны 10 дугаар сард ашиглалтад оруулна

Налайхын замыг ирэх оны 10 дугаар сард ашиглалтад оруулна

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, БНХАУ-ын “СиноХайдро” компанийн Төлөөлөгчийн газрын дарга болон төслийн захирал нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км хатуу хучилттай замыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулах талаар ярилцлаа.

Ачаалал ихтэй, байнга осол гарч олон хүний амь нас хохирдог, аялал жуулчлалын гол замын нэг болох энэ замын ажлын бэлтгэлийг  одооноос бүрэн хангахыг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэв.

Энэ өвөл уулзвар, нүхэн гарц зэрэг туслан гүйцэтгэх ажлаа дуусган, татан авалтаа бүрэн хийж, ирэх гуравдугаар сард ажлаа эхлэн 10 дугаар сарын 01 гэхэд ашиглалтад оруулахыг үүрэг, чиглэл болгов. Мөн энэ зам хурдны замын бүх шаардлагыг хангасан байх ёстойг онцгойлон анхаарууллаа.

Хотын захиргаа болон БНХАУ-ын компани Налайх-Чойрын уулзвар хүртэлх хоёр урсгал бүхий замыг тогтоосон хугацаанд, чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгээ амлав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-06 202.170.84.188

яахаараа энэ замын ажлыг Занданшатар ярьдаг юм. наана нь ажил хариуцсан бүхэл бүтэн зам барилгын ЯАМ байдаг биздээ…

Avatar

зочин 2018-12-06 202.9.42.153

Хэдэн эгнээтэй зам юм болоо ? Голоо цохиод байлгүй олигтойхон шиг юм хийх хэрэгтэй дэ .

Avatar

Зочин 2018-12-06 66.181.179.114

х***а НАР Ч ХИЙХИЙГ БОЛ ХИЙЧИХНЭ. ХАРИН ЗАМЫН ЗУЗААН БОЛООД ӨРГӨНӨӨС НЬ ХЭР ХЭМЖЭЭТЭЙГ АВИЛГАД ӨГЧ ЭНЭ АЖЛЫГ АВЧ БАЙГАА НЬ СОНИН БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж