Боулингийн УАШТ гурав хоног үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

Боулингийн УАШТ гурав хоног үргэлжилнэ

Боулингийн УАШТ гурав хоног үргэлжилнэ

Монголын боулингийн холбооны 2018 оны улсын аварга шалгаруулах нээлтэй тэмцээнийг энэ сарын 10-12-нд “Big bowling” төвд болох гэж байна. Тус холбооны 22 жилийн ой энэ онд тохиож байна. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй, ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог баг /2 эрэгтэй, 1 эмэгтэй/ гэсэн төрлөөр явагдаж шилдгүүдээ тодруулна. Хэрвээ тамирчин бүх төрөлд оролцвол нийт 16 тоглолт гүйцэтгэх юм байна. Тэмцээний үеэр шилдгүүдээс гадна хамгийн өндөр оноотой тамирчид “Мастерс” ангилалд бас өрсөлдөх аж. 

13 дахь удаагаа болох энэхүү тэмцээний зорилго нь боулинг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, клубуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх, тамирчдын чансааг тогтоох, Олон тэмцээн, уралдаанд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж