Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.03.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн эхэллээ

ОХУ, Буриад, Чита муж болон Монгол Улсын биатлоны баг тамирчид оролцсон Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн эхэллээ. Энэхүү тэмцээн нь анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулах юм байна.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын 15 тамирчин, ОХУ-ын 15 тамирчин оролцож байгаа юм байна. Сочи-2014 цуврал тэмцээн явуулж байсныгаа энэ жил манай улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болгосон байна. Тэмцээний шагнал нь арван сая төгрөг болон 999-ын сорьцтой мөнгөөр бүрсэн хүрэл цом юм. Цом нь жил бүрийн түрүү багт шилжин явах цом аж. Тэмцээнд хамгийн өндөр оноо цуглуулсан баг цомын эзэн болох юм байна. Тус тэмцээн нь богино зайн, бөөн гараа, холимог буухиа уралдаан гэсэн төрлүүдээр зохиогдох бөгөөд 2015.03.02 нь 14 цагаас богино зайн төрөл нь Sky resort цанын баазад болох юм. Харин 03.05-нд бөөн гараа, 03.06-нд холимог буухиа уралдаан үргэлжлэх аж. Дөрвөн гараатай тус тэмцээний эхний хоёр гараа Улаан-Үд хотод болсноос ОХУ-ын Буриадын тамирчид тэргүүлж, манай улсын нэгдүгээр баг 13 оноогоор хоёрт бичигдэж байна.

Д.ЦЭЭНЭ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж