Нью-Йоркийн “Sotheby’s” дуудлага худалдааны газраас Лхагва гаригт /2018.12.05/ зохион байгуулсан дуудлага худалдаагаар 2000 гаруй талсттай цул алзаман бөгж 256 мянган ам.доллараар худалдаалагдсан байна. Өмнө нь хэзээ ч ийм олон талстыг нэг бүтээгдэхүүн дээр гаргаж байгаагүй ажээ. Бөгжний загварыг “Apple” компанийн дизайнер хариуцсан захирал Жони Ив, үйлдвэрлэлийн дизайнер Марк Ньюсон нар гаргасан байна.
Лабораторийн орчинд алмазан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Diamond Foundry” үйлдвэрт микрометрийн /метрийг нэг сая хуваасны нэг/ хэмжээтэй лазер туяагаар зүсч талстуудыг гаргасан бөгөөд тус бөгжийг худалдан авсан хүний хуруунд тааруулахын тулд дахин зүсэх шаардлагатай гэнэ. Бөгжийг Миамигийн иргэн худалдан авсан ба худалдан авагчийн нэрийг зарлаагүй байна. Уг үйл ажиллагаанаас олсон ашгийг дуучин Боно, идэвхтэн Бобби Шривер нарын үүсгэн байгуулсан ХДХВ/ДОХ-ын санд хандивлахаар болжээ.
Эх сурвалж: http://www.weny.com
Холбоотой мэдээ