"Сэлэм" С.Бямбацогтын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

"Сэлэм" С.Бямбацогтын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Сэлэм" С.Бямбацогтын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Олон нийтийн газар сэлэм “эргүүлэн” танхайрсан С.Бямбацогтын  хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар хэрэг үүсгэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Хэргийг тодруулбал,  2017 оны арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнийн 01.00 цагийн үед Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” диско баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, нэг нь сэлэм эргүүлж, бусдын амь нас эрүүл мэндэд халдахыг завдсан хэрэг гарсан.  Сэлэм эргүүлсэн залууг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны дүү  гэсэн мэдээлэл олон нийтэд тарж байсан юм.  С.Бямбацогт нь  олон нийтийн газар танхайраад зугтсанаасаа гурав хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 14-ны өдөр дахин хар тамхины хэрэгт холбогдсон байдаг.

Түүний үйлдсэн гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн 20.7.1-д зааснаар "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.16.2-д зааснаар  "Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж