Д.Сугарын хүүг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.02-нд нийтлэгдсэн

Д.Сугарын хүүг шүүж байна

Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийг Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхэд хянан хэлэлцэж байна. Улсын мөрдөн байцаах газраас С.Цог нарын 12 хүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зэрэг үйлдэлд буруутгаад байгаа юм.

Өнгөрсөн онд анхан шатны шүүхээс Л.Цогт хоёр жилийн хорих ял, бусад шүүгдэгчдэд 2-3.5 жилийн хорих ял оноосон ч тэд давж заалдан улмаар давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

Ийнхүү хэргийн мөрдөн байцаалт дуусч өнөөдөр хэргийг дахин хянан хэлэлцэж байна. Шүүх хурлын шийдвэрийг эргэн хүргэх болно.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж