Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW), Олон улсын олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын чөлөөт бөхийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд "Олимпийн эв нэгдэл"-ийн хөтөлбөр Улаанбаатар хотод 2018 оны зургадугаар сарын 29-нээс долдугаар сарын 05-ны өдрүүдэд болсон билээ. Хөтөлбөрийн 2-р шатны хүрээнд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны лицензийн сургалтыг Монголын чөлөөт бөхийн холбоо, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны "Хангарьд" спортын ордонтой хамтран хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг агсны нэрэмжит өсвөр үеийн тэмцээний дараа буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 10-наас 12-ны хооронд Эрдэнэт хотноо зохион байгуулна. Тус сургалтыг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны сургагч багш Андрей Воронцов, дэлхийн аварга Владимир Щацких нар удирдан явуулах бөгөөд оролцогчдод Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны дасгалжуулагчийн сертификат олгогдож, UWW-ийн бүх шатны тэмцээнд дасгалжуулагчаар оролцох эрхтэй болох ач холбогдолтой юм.
Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО