"Авлига авсан хүмүүс бусдаас илүү амжилтад хүрдэг гэж хүүхдүүд үзжээ"

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

"Авлига авсан хүмүүс бусдаас илүү амжилтад хүрдэг гэж хүүхдүүд үзжээ"

"Авлига авсан хүмүүс бусдаас илүү амжилтад хүрдэг гэж хүүхдүүд үзжээ"

Хүүхдүүд анги дэвших тусам шударга байдлын үнэлгээ нь буурч байдгийг мэргэжилтнүүд судалгаагаар тогтоожээ. Учир нь худал хэлдэг, хууран мэхэлдэг хүмүүс шударга хүмүүсээс илүү сайхан амьдардаг гэсэн хандлага хүүхдүүдийн дунд бий болсонтой холбоотой гэнэ.  Энэ талаар өнөөдөр /2018.12.06/ Монгол дахь Хүүхдийг ивээх сангаас "Өсвөр үеийнхний дуу хоолой-2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил" судалгааны дүнг танилцуулах үеэр онцлов.

Хэн нэгэн ажил, сургуульд шалгалтгүйгээр оруулна гэвэл хүүхдүүдийн 50.2  хуюв нь "зөвшөөрнө" гэжээ.

Уг судалгааг олон улсын "Транспаренси Интернэйшнл" байгууллагатай хамтран  2017-2018 онд хийж гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Төв болон Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулийг хамруулсан. Дунд ангийн зургаа, найм, аравдугаар ангийн 2191 хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулиудын сурагчид хамрагдаж, фокус бүлгийн ярилцлагад 21 аймаг, есөн дүүргийн хүүхдийн төлөөлөл оролцжээ. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдийн 70 гаруй хувь нь “Үргэлж шударга байх боломжгүй” гэж үзсэн бол 43 хувь нь худал хэлдэг, хууран мэхлэх нь хүмүүс шударга хүмүүсээс илүү сайхан амьдардаг" гэж хариулсан нь бидний санааг зовоож байна гэж Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон хэлж байлаа. Тэрбээр “Хүүхдийг ивээх сангаас олон улсын Транспаренси Интернэйшнл" байгууллагатай хамтран "Өсвөр үеийнхний дуу хоолой-2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил" судалгааг явуулсан. Эцэг эх, багш нар хүүхдүүдэд шударга бай гэж хэлдэг ч тэдний нүдэн дээр шударга бус байдлыг харуулж байна. Фокус бүлгийн ярилцлагад хамрагдсан хүүхдүүдийн 88 хувь нь сурагчийн мэдлэгийг дүнгээр, багшийн ажлыг амжилтыг сурагчдын дүнгийн үзүүлэлтээр хэмждэг тул сурагчид онц сурдаг хүүхдүүдэд мөнгө өгч, даалгавраа хийлгэх явдал, мөн багшийн ажлыг амжуулж, тусалж дүн авах байдал их болсон гэж ярьсан нь анхаарал татаж байгаа юм. Хүүхдийн амьдралыг сайжруулах, тулгамдаж буй чиглэлүүдэд хөрөнгө зарцуулах боломжийг бүрдүүлэх хууль, бодлого, хөтөлбөрийг бий болгох, сайжруулах зорилгоор энэхүү судалгааны үр дүнг ашиглахыг Хүүхдийг ивээх сан хүсч байна" хэмээн ярилаа.

Хүүхдүүдийн хувьд шударга байдлыг гэр бүлээсээ хамгийн их үлгэр дууриалал авдаг бол сургуулийн орчин багш нараас энэ тухай харж, суралцаж байдаг аж.  Тухайлбал,

  • Хоёр хүүхэд тутмын нэг нь /49.7 хувь/ "Хэзээ ч худал хэлж, хууран мэхэлдэггүй, итгэж болох хүнийг шударга хүн гэнэ" гэж үзэж байна.
  • Шударга ёсыг сахихгүй байх нь Монгол орны хөгжлийн хувьд аюултай гэж хүүхдүүдийн 72 хувь нь үзсэн.
  • Шударга байх нь баян байхаас чухал боловч үргэлж шударга байх боломжгүй байна гэж хүүхдүүдийн 72.1 хувь нь үзэж байна.
  • Худал хэлдэг, хууран мэхэлдэг, хууль зөрчдөг, хээл хахуулийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бусдаас илүү амжилттай явах талтай байдаг гэж хүүхдүүдийн 43 хувь нь үзжээ.
  • Хэн нэгэн ажил, сургуульд шалгалтгүйгээр оруулна гэвэл хүүхдүүдийн 50.2  хувь нь "зөвшөөрнө" гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж