Нийслэлээр дүүрэн бухимдал боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Нийслэлээр дүүрэн бухимдал боллоо

Иргэний хөдөлгөөнүүдийн жагсаалаас үүдэн хотын төвийн замыг яг одоо хаагаад байна. Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу БСШУИС-иас Төв шуудан хүртэлх замыг нэг урсгалыг хааснаас замын хөдөлгөөний ачаалал эрс ихэсч иргэдийг багагүй бухимдаад байна. Түүнчлэн МУИС-ын урдаас Төрийн ордоны баруун хойд уулзвар хүртэлх замыг хаажээ. Замын цагдаагийнхан жагсаалд зориулан ийм арга хэмжээ авсан нь хотын бусад замыг түгжрүүлэхэд хүргээд байна. Замын цагдаагийнхны эл үйлдлийг нь мэдэлгүй хаасан зам руу орсон жолоочдыг ямар ч тайлбаргүйгээр торгож байгаа нь мөн л иргэдийг бухимдуулсан үйлдэл боллоо. Үүнийг жолооч нар “Хэсэг хүмүүсийн үгээ хэлэх эрх чөлөөг хангахын тулд бусад хүмүүсийн эрхийг хязгаарлаж буй нь утгагүй үйлдэл” гэж үзэж байна.
Л.ХАЛИУ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж