Авлигатай тэмцэх газрын /АТГ/ урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүүгээс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд /ЖДҮХС/ хийж байгаа шалгалтын ажиллагааны талаар тодрууллаа.
-ЖДҮХС-д хийж байгаа шалгалтын ажиллагаа ямар шатанд явна вэ?
-Шалгалт гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Эрүүгийн хэрэг үүсээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа ажил нэг тусдаа. Харин нөгөө талдаа ЖДҮХС-ийн зээлд шалгараагүй үлдсэн 800 гаруй аж ахуй нэгж дээр дүн шинжилгээний ажил хийгдэж байгаа. Тэдгээр 800 гаруй аж ахуй нэгж үнэхээр төслийн шаардлага хангахгүй байсан уу аль эсвэл материал нь дутуу байсан эсэх шалгалтыг 2-3 төрлөөр харьцуулан хийж байна. Ингэхдээ шаардлага хангасан 222 төслийг зээл авч чадаагүй төслүүдтэй харьцуулан авлигал болон хууль бус асуудлууд байгаа эсэхийг шалгаж байна. Нэг ёсондоо хэрэг бүртгэлд мөрдөн байцаах ажиллагаанаас тусдаа зээл аваагүй 800 гаруй аж ахуй нэгж дээр дүн шинжилгээний ажил хийгдэж байна гэсэн үг.
-Тэгвэл ЖДҮ-д нэр холбогдсон албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцсон бэ?
-Энэ хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад одоогоор хуулийн хариуцлага хүлээлгээгүй. Хэрэг бүртгэл нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ