Зээлийн батлан даалтын сан Хороотой хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

Зээлийн батлан даалтын сан Хороотой хамтран ажиллана

Зээлийн батлан даалтын сан Хороотой хамтран ажиллана

Санхүүгийн зохицуулах хороо хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-дыг зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээнд хамруулахаар ажиллаж байна. Энэ ажлыг эрчимжүүлэх зорилгоор Зээлийн батлан даалтын сан, Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагын холбооны удирдлагатай уулзалт хийлээ.

Бичил санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээг батлан даалтад хамруулахын тулд Хороо болон Холбоод хамтарч ажиллах, эрх зүйн орчин, холбогдох дүрэм, журамд шаардлагатай өөрчлөлтийг тусгах талаар санал солилцож, энэ чиглэлээр ББСБ, ХЗХ-дод мэдээлэл өгөх, Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа, тавигдах шаардлага, шалгуурын талаар сургалт зохион байгуулах зэрэг ажлыг зохион байгуулахаар тохиролцлоо.

Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгө дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг батлан даах үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн бус байгууллага бөгөөд орон нутгийн бичил бизнес эрхлэгчдэд чиглэсэн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Хороотой цаашид хамтран ажиллахаар болов.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж