Тулаанчид Буриадын АШТ-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2015.03.02-нд нийтлэгдсэн

Тулаанчид Буриадын АШТ-д оролцоно

Буриад улсын 2015 оны өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн аварга шалгарулах муай тайн тэмцээн энэ сарын 05-08-ны хооронд Улаан-Үд хотноо зохиогдох юм. Харин тус тэмцээнд дасгалжуулагч О.Алтанпүрэв удирдлагад манай тулаанчид оролцохоор болжээ.

Монголын тамирчдаас өсвөр үеийн ангилалд  Т.Өсөхбаяр 28 кг, залуучуудын ангилалд Б.Гансэлэм 48 кг, Т.Тэмүүлэн 54 кгд , Э.Адъяаням 48 кг,  М.Гүндалай 51 кгд  насанд хүрэгчдийн  Б.Өлзийбаатар 51 кгд, Б.Гантогтох 60 кг, Д.Гантүлхүүр 67 кг, Б.Батхүлэг 54 кг, эмэгтэй Б.Номин-эрдэнэ 51 кг-ын жинд өрсөлдөх юм. 

Мөн тус тэмцээнд шүүгчээр Б.Алхаабаатар ажиллах юм байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж