Финляндад программчлалын төлбөргүй сургууль нээнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

Финляндад программчлалын төлбөргүй сургууль нээнэ

Финляндад программчлалын төлбөргүй сургууль нээнэ

“Clash of Clans” тоглоомыг зохион бүтээсэн, Финляндын “Supercell” компани программ бичдэг чадварлаг хүмүүс хомсдож байгаагаас үүдэн ирэх жил программ хангамжийн хичээл заах, үнэ төлбөргүй сургуулийг Хельсинкид нээхээр болсон тухайгаа өчигдөр мэдээллээ.

Энэ тухай “Supercell” компанийн гүйцэтгэх захирал Илкка Паананен Финляндын залуу бизнес эрхлэгчдийн уулзалтын үеэр зарласан байна. Үнэ төлбөргүй, программчлалын сургууль байгуулах тус ажилд “Supercell” компани наймаас арван сая еврогийн хөрөнгө гаргахаар төлөвлөсөн байна.

Түүний хэлснээр Финляндын техник технологи, тэр дундаа программ хангамжийн салбар хурдацтай өсч байгаагаас үүдэн зах зээл дээр дор хаяж 7000-9000 программ бичдэг чадварлаг мэргэжилтний орон тоо үгүйлэгдэж байгаа аж. Шинээр байгуулах тус сургуулийг “Хиве Хельсинки” гэж нэрлэсэн бөгөөд 18-30 насны хүмүүсийг, тэр дундаа салбар дахь хүйсийн тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүдийг голчлон элсүүлэх гэнэ.  Шинээр үйл ажиллагаа явуулж эхэлж буй технологийн старт-ап компаниудын үүсгэн байгуулагч, ажилчдын ихэнх нь эрэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа байдаг аж.

“Хиве Хельсинки” сургууль нь энэ сараас эхлэн элсэлтээ авч эхлэх бөгөөд, хичээл нь ирэх есдүгээр сараас эхэлж, гурван жилийн хугацаанд, Финляндын дээд боловсролын системийн дагуу явагдах юм.

Эх сурвалж: Ройтерс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж