УИХ-ын гишүүн Я.Содбаатар Өвөрхангай аймаг руу гүйдэлтэй болжээ. Байсхийгээд л Өвөрхангайд бууж морддог болсон юм байх. Зорилго ч бас тодорхой гэх.
Хуучин тус тойрогт нэр дэвшиж байсан ч ялагдаж явсан. Гэхдээ УИХ-ын сонгуульд пропорцианаль хэлбэр оруулснаар аз нь түшиж тэрээр парламентын гишүүн болсон. 2016 оны УИХ-ын сонгуульд дахин намын нэрээр сонгогдох боломжгүй тул Өвөрхангай аймгийг онилон, тус тойрогийнхонтой уулзалт хийж, хууль сурталчилдаг болжээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн бямба гаригт Өвөрхангай аймгийн Бүрд, Есөн зүйл суманд ажиллаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдэд иргэдийн саналыг авсан гэнэ шүү.
Г.ШАРХҮҮ