Кэмбриджийн гүнгийн авхай, Уильям ханхүүгийн гэргий Кэйт Миддлтон Букингхэмийн ордонд болсон цагаан зангиатай үдэшлэгийн үеэр Диана гүнжийн титмийг зүүсэн байв.
Гадаад, дотоодын дипломатуудыг хүлээн авдаг, тогтмол зохион байгуулагддаг албан ёсны энэхүү үдэшлэг Мягмар гаригт /2018.12.04/ Букинхэмийн ордонд зохион байгуулагдсан байна. “Цагаан зангиатай үдэшлэг”-т ирэх зочдын өмсөх хувцас нь нарийн дэг журмын дагуу зохицуулагддаг тул Кэйт Миддлтон шагай хүрсэн урттай, гоёмсог цагаан даашинз өмсөн, титэм зүүсэн нь энэ юм. Тус титэм нь хатан хаан Элизабетийн эмээ, Мэри хатных бөгөөд хамгийн сүүлд Диана гүнж үүнийг зүүж байв.
Түүнчлэн Мягмар гаригийн өглөө нь Кэнсингтон ордонд Кипрт Эзэн хааны агаарын цэргийн хүчинд алба хааж буй цэргүүдийн ар гэрийнхнийг хүлээн авсан байна. Зул сарын баяр дөхөж буй тул ханхүү болон гүнгийн авхай нар баяраа хамтдаа өнгөрүүлж чадахгүй болсон цэргүүдийн өмнөөс гэр бүлийнхэнд нь талархал илэрхийлсэн нь энэ байжээ. Энэ өдөр ч бас Кэйт Миддлтоны өмссөн өвөрмөц банзал нь олны анхааралд өртсөн байна.
Харин үдэшлэгийн маргааш өглөө нь /2018.12.05/ Уильям ханхүү, Кэйт Миддлтон нар Эзэн хааны агаарын цэргийн хүчнийхэнтэй уулзахаар Кипрт газарджээ. Тэд үдэшлэгийн үеэр ар гэрийнхнээс нь цуглуулсан бэлэг, ил захидал зэргийг цэргүүдэд хүлээлгэн өгөхөөр ирсэн тул хүмүүс тэднийг Санта Клаустай зүйрлэсэн гэнэ.
Эх сурвалж: АВС
Холбоотой мэдээ