Автобусны жолооч явган зорчигч мөргөжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

Автобусны жолооч явган зорчигч мөргөжээ

Автобусны жолооч явган зорчигч мөргөжээ

Нийтийн тээврийн автобусны жолооч явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэг өчигдөр /2018.12.05/ гарчээ. Осол Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр Боловсролын их сургуулийн автобусны буудлын орчимд 16.00-17.00 цагийн үед болсон байна. Тухайн үед явган зорчигч нь гарцгүй газраар гарч явсан аж. Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Хүний амь нас эрсэдсэн онц ноцтой осол гараагүй. Жолооч хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцох боломжгүй. Явган зорчигч гарцгүй газраар гарч явахдаа гэмтсэн бол өөрөө  буруудна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа” гэлээ.

Мөн өчигдөр  зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрвөн хүн, нийслэлд хоёр хүн, нийт зургаан хүний амь нас хохирсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж