"Шинэ Ховд" хөрөнгө оруулалт хөгжлийн чуулган болно

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

"Шинэ Ховд" хөрөнгө оруулалт хөгжлийн чуулган болно

"Шинэ Ховд" хөрөнгө оруулалт хөгжлийн чуулган болно

“Шинэ Ховд”  хөрөнгө оруулалт хөгжлийн чуулган энэ сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Ховд аймгийн хөгжлийн гадаад, дотоод нөөц боломж, давуу талуудад үндэслэн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх зорилготой уг чуулганыг Ховд аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм байна. Ховд аймагт хөрөнгө оруулах, бизнес эрхлэх аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид чуулганд оролцох боломж нээлттэй юм байна.

Уг чуулганаар эрүүл мэнд, боловсрол, соёл, ХАА, газар тариалан, хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхай, дэд бүтэц /Эрчим хүч, зам, барилга /, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, олон улсын байгууллагуудын үйл ажиллагаа зэрэг салбарын хүрээнд  Ховд аймагт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын боломжууд болон томоохон төслүүдийг нээлттэй танилцуулах ажээ.

2019 он Ховд аймгийн хувьд томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлэх онцлог жил болно. Засгийн газраас шийдвэрлэсний дагуу Эрдэнэбүрэний Усан цахилгаан станц, баруун таван аймгийн хэрэгцээг бүрэн хангах хүчин чадал бүхий Цементийн үйлдвэр, малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж