Энэ долоо хоногт ямар тоглолт үзэх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.03.02-нд нийтлэгдсэн

Энэ долоо хоногт ямар тоглолт үзэх вэ?

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр болох Мартын 8-ны өдөр ирэх ням гаригт тохиох юм. Тэгвэл энэхүү баярт зориулсан олон тоглолтууд шил шилээ даран тоглогдохнээ. Ингээд энэ долоо хоногт буюу гуравдугаар сарын 2-8-ны хооронд болох тоглолтын хуваарийг танилцуулья:

Лхагва (III.04)

Монгол бөхийн өргөө: 19.00 цаг.

  • Дуучин П.Идэржавхлан “Хайрын энтэй эгч” уран бүтээлийн хоёр дахь тоглолт

UB place концертын их танхим: 19.00 цаг.

  • МУГЖ, дуучин С.Батсүхийн “Орчлонг аргадах цагаар” тоглолт. Энэхүү тоглолтод дуучин С.Батсүх “Орчлонг хайрлаарай” дуугаа “Эрдэнэзуу” хийдийн хамба лам Х.Баасансүрэнтэй хамтран дуулах юм байна.

Улсын драмын эрдмийн театр: 21.00 цаг.

  • “Чөлөөт хос” хилэнт инээдмийн жүжиг.

Пүрэв (III.05)

Улсын драмын эрдмийн театр: 21.00 цаг.

  • “Чөлөөт хос” хилэнт инээдмийн жүжиг

UB паласын концертын их танхим: 19.00 цаг

  • Соёлын тэргүүний ажилтан, Хөгжмийн зохиолч, дуучин Н.Баасандорж “Монголын сайхан ээжүүд” тоглолт.

Баасан (III.06)

UB паласын концертын их танхим: 19.00 цаг

  • Зохиолын дуучдын хамтарсан “Ачийг тань мөнхөд санана” тоглолт.

Улсын драмын эрдмийн театр: 18.00, 21.00 цаг.

  • “Чөлөөт хос” хилэнт инээдмийн жүжиг

Монгол бөхийн өргөөнд 19.00 цаг

  • Гавьяат жүжигчин Д.Энхзул хүү Э.Чинбаярынхаа хамт “Эх үрийн дуу” тоглолт.

Бямба (III.07)

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 17.00 цаг

  • Ж.Бизе “Кармен” дуурь

Улсын драмын эрдмийн театр: 16.00, 21.00 цаг.

  • “Чөлөөт хос” хилэнт инээдмийн жүжиг

UB паласын концертын их танхимд 19.00 цаг

  • Зохиолын дуучдын хамтарсан “Ачийг тань мөнхөд санана” тоглолт.

Улсын филармоний тайзнаа 19.00 цаг

  • Баянмонгол чуулгын “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолт.

Ням (III.08)

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 17.00 цаг

  • Ж.Бизе “Тэнгэрлэг бүсгүй танаа” концерт

Улсын драмын эрдмийн театр: 16.00, 21.00 цаг.

  • “Чөлөөт хос” хилэнт инээдмийн жүжиг

Соёлын төв өргөөнд 16.00 цаг

  • ЦДБЭТ-ын дуучин Н.Түвшинжаргал, Д.Алтанхүү нарын “Diva” уран бүтээлийн тоглолт.

UB паласын концертын их танхимд 15.00 цаг

  • Хурд хамтлагийн "Инээмсэглэ бүсгүйчүүд" тоглолт.

UB паласын концертын их танхимд 19.00 цаг

  • Зохиолын дуучдын хамтарсан “Ачийг тань мөнхөд санана” тоглолт тус тус тоглогдох юм байна.

 

Маршад таун хотхоны “Luxury” ресторанд “Увертюра” хамтлагийн “UVERTURA UNPLUGGED LIVE CONCERT” тус тус тоглогдох нээ.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж