Biznetwork.mn СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 4 утлагын аппарат бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

Biznetwork.mn СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 4 утлагын аппарат бэлэглэлээ

СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх 165 ор байдаг ч нэмэлтээр 100 хүүхэд хүлээн авч, нийт 261 хүүхэд, эцэг эхийн хамт хэвтэн эмчлүүлж байна.

Ачаалалтай энэ үеэр тус эмнэлгийн зарим тоног төхөөрөмж хангалттай хүрэлцэхгүй байдалд хүрдэг. Иймд Biznetwork.mn-ний дэргэдэх “Алтан ураг сан” 25 дах төслөө хэрэгжүүлж СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт 2 төрлийн 4 утлагын аппаратыг хүлээлгэн өгсөн юм.

Өвлийн улирал эхэлж, утаа ихэссэнтэй холбоотой ханиад томууны дэгдэлт улам бүр ихэссэн. Энэ үеэр Улсын хүүхдийн эмнэлгүүд ачааллаа 80 орчим хувь хэтрүүлж эмчилгээ хийдэг учир зарим тоног төхөөрөмж хангалттай хүрэлцэхгүй байна.

Тэгвэл СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн хувьд хэвтэн эмчлүүлэх 165 ор байдаг ч тогтмол 265 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 90% нь амьсгалын замын цочмог халдвараар өвчилсөн 0-5 насны хүүхдүүд байдаг байна. Эдгээр хүүхдүүдэд утлагын аппаратын тусламжтайгаар эмийн бодисыг амьсгалын замд оруулж эмчилгээ хийснээр хурдан үр дүнгээ өгдөг.

Иймд хоёр төрлийн 4 утлагын аппаратыг СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн 1,2,3-р тасаг болон эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгуудад хуваарилан хүлээлгэж өгсөн. Эмч нар аппаратаа хүлээж авсан даруйдаа ашиглаж эхэлсэн нь бидний тусламж нүдээ олсныг баталсан.

Алтан ураг сан нь 2013 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж, асрамжийн газар болон хүүхдийн байгууллагуудад чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Төсөл бүхэн сайн санаат хүмүүсийн хандив тусламжаар хэрэгждэг.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Алтан ураг сантай холбогдох дугаар: 80010808

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж