Хятад авлигатай тэмцэх илдээ технологийн компаниуд руу далайлгаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

Хятад авлигатай тэмцэх илдээ технологийн компаниуд руу далайлгаж эхлэв

Хятад авлигатай тэмцэх илдээ технологийн компаниуд руу далайлгаж эхлэв

Хятад улс нь авлигыг таслан зогсоох урт хугацааны, тууштай арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлж буй орны нэг билээ. Энэ нь зөвхөн улс төрийн хүрээгээр хязгаарлагдахгүй, техник технологийн томоохон компаниудыг ч “намнах болно” гэдгээ гурван өдрийн өмнө онлайн худалдааны салбарт хамгийн томд тооцогдох Алибаба компанийн удирдах албан тушаалтныг авлигын хэргээр баривчилснаар харуулсан байна.

Алибаба группийн харьяа, видео дамжуулагч платформ болох “Youku”-ийн захирал Ян Вэйдуг хууль бусаар их хэмжээний мөнгө завшсан хэргээр Даваа гаригт /2018.12.03/ баривчилсан билээ. Харин Алибабагийн зүгээс “иймэрхүү ёс суртахуунгүй, хууль бус үйлдлийг тэвчихгүй, цагдаа нартай хамтран ажиллах болно” гэдгээ мэдэгдсэн байна.

БНХАУ-ын дарга Си Жиньпиний авч хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх өргөн хүрээтэй арга хэмжээ нь хувийн секторуудыг ч тойрохгүй гэдгийг сүүлийн үед гарсан хэд хэдэн томоохон компанитай холбоотой хэргүүд харуулж байгаа юм. Тухайлбал, компьютерын худалдаа, аюулгүй байдал, системийн программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Tomorrow Holdings”-ийн захирлууд, “CEFC China” эрчим хүч, газрын тостой холбоотой үйл ажиллагаа явуулдаг компанийн захирал Ву Шиаоху нарыг саяхан авлига, санхүүгийн гэмт хэрэгтэй холбоотойгоор баривчилсан.

Санхүүгийн хэргүүдээс гадна технологийн салбар дахь томоохон компаниудтай холбоотой дуулиантай хэргүүд ихээр гарах болсон нь цахим ертөнцөд тавих төрийн хяналт нэмэгдэж байгаатай мөн холбоотой юм. Тухайлбал, ТикТок аппликейшныг гаргасан 75 тэрбум ам.долларын үнэлгээтэй ByteDance компани, PUBG Mobile, QQ зэрэг аппликейшныг гаргасан  “Tencent” компанийг шинэ видео тоглоом гаргах эрхийг нь цуцлаад байгаа билээ.

Эх сурвалж: Ройтерс

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж