Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 850 орыг нэмэлтээр дэлгэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 850 орыг нэмэлтээр дэлгэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 850 орыг нэмэлтээр дэлгэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна

Томуу, томуу, төст өвчний улирлын үед дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн хүүхдийн орны ачаалал аравдугаар сараас гуравдугаар сар хүртэл дээд хэмжээнд хүрдэг. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Төлөвлөгөө батлах тухай” 346 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын “Төлөвлөгөө батлах тухай” А/577 дугаар захирамжаар батлагдсан “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөө”-г тус, тус хэрэгжүүлэн ажиллаж байна.

2017 онд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд 60 ортой, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд 50 ортой хүүхдийн эмнэлэг, 2018 онд Баянзүрх нэгдсэн эмнэлэгт 100 ортой эмнэлгийг шинээр барьж, ашиглалтад оруулснаар амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн түвшин хэвийн үед нийслэлийн хэмжээнд хүүхдийн 977 орыг ажиллуулах болсон.

2018-2019 оны хувьд томуугийн улирлаар дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн ор зохицуулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд нөөц орон зайг ашиглаж нэмэгдүүлэх 354 ор, хүүхдийн оронд шилжүүлэх насанд хүрэгсдийн 496 ор бүхий  нийт 850 орыг нэмэлтээр дэлгэхээр төлөвлөж, нийслэлийн хэмжээнд 1827 орон дээр тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон юм. Энэ дагуу томуугийн өвчлөлтэй холбоотойгоор хүүхдийн нэмэлт орыг үе шаттайгаар дэлгэн, арванхоёрдугаар сарын 04-ний байдлаар нийт 1311 орон дээр томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна.

Энэ сарын 05-ны байдлаар, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 64350 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2811 тохиолдол оношилогдсон буюу нийт үзлэгийн 4.4 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс өөрчлөлтгүй, өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 41.6 хувийг 0-1 нас, 25.4 хувийг 2-4, 13.8 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж