Олон улсын сансрын станц руу их хэмжээний хорхой явуулжээ | News.MN

Олон улсын сансрын станц руу их хэмжээний хорхой явуулжээ

Олон улсын сансрын станц руу их хэмжээний хорхой явуулжээ

Олон улсын сансрын станц руу их хэмжээний хорхой явуулжээ

Судалгаанд ашиглах хорхой, шингэн түлш зэрэг зүйлсийг авч явсан “SpaceX Dragon” сансрын хөлөг өчигдөр /2018.12.05/ Олон улсын сансрын станц дээр газардсан байна. Тус сансрын хөлгийг өчигдөр өдрийн Флоридагаас нисгэсэн бөгөөд сансрын станц руу явж буй энэ жилийн зургаа дахь хангамж болж байгаа юм.

Тус сансрын хөлөг нь 36 мянган туузан хорхойг сансрын лабораторид аваачин судлуулах бөгөөд судалгааны зорилго нь маш бага татах хүч үйлчилж байгаа буюу жингүйдлийн үед булчингийн үйл ажиллагаа яагаад мууддагийг судлах зорилготой байна.

“Туузан хорхой нь нэг мм-ийн урттай ч гэсэн булчингийн бүтэц, үйл ажиллагаа нь хүнийхтэй маш төстэй тул энэ төрлийн судалгааг хийхэд хамгийн тохиромжтой амьтан юм” хэмээн судалгааны багийн ахлагч Тимоти Этэридж хэлжээ. Судалгааг амжилттай явуулснаар сансрын нисгэгчдийг сансарт нисэх үеэр булчингийн үйл ажиллагааг нь хэрхэн зохицуулах болон булчин сулрах өвчтэй хүмүүсийн эмчилгээг эрэлхийлэхэд түлхэц болох юм.

Эх сурвалж: Синьхуа

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сарнай 2018-12-06 49.0.219.108

хариуцлага гэж юм байна уу аан газардаад байгаарай хөөе

Avatar

оном 2018-12-06 202.70.34.30

За яахавдээ, ОУ-ын сансрын станцыг газардахаар том гэж бодсон юм байгаа биз. жижиг асуудал. Булчин сулрах тухайд хүний биеийн гэхүү дэлхий дээр байдаг амьд амьтадын эволюцийн онцлог. Ашиглахгүй булчин өөрийн эд эсээ багасгаж эхэлдэг, улмаар байхгүй болох ёстой. Түүний учир бол тодорхой, гэхдээ яаж хүний булчинг хэвээр алдагдалгүй хадгалах вэ гэдэг бол том асуудал. Учир нь тэд буцаж газардсаны дараа явах, алхах, хөдлөх хэрэгтэй учраас.

Avatar

зочин 2018-12-06 182.160.38.64

Дэлхий орчмийн тойрог зам дээр газрдах газар үгүй билээ . Харин очоод холбогдож болох ОУССтанц байдаг л байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж