Судалгаанд ашиглах хорхой, шингэн түлш зэрэг зүйлсийг авч явсан “SpaceX Dragon” сансрын хөлөг өчигдөр /2018.12.05/ Олон улсын сансрын станц дээр газардсан байна. Тус сансрын хөлгийг өчигдөр өдрийн Флоридагаас нисгэсэн бөгөөд сансрын станц руу явж буй энэ жилийн зургаа дахь хангамж болж байгаа юм.
Тус сансрын хөлөг нь 36 мянган туузан хорхойг сансрын лабораторид аваачин судлуулах бөгөөд судалгааны зорилго нь маш бага татах хүч үйлчилж байгаа буюу жингүйдлийн үед булчингийн үйл ажиллагаа яагаад мууддагийг судлах зорилготой байна.
“Туузан хорхой нь нэг мм-ийн урттай ч гэсэн булчингийн бүтэц, үйл ажиллагаа нь хүнийхтэй маш төстэй тул энэ төрлийн судалгааг хийхэд хамгийн тохиромжтой амьтан юм” хэмээн судалгааны багийн ахлагч Тимоти Этэридж хэлжээ. Судалгааг амжилттай явуулснаар сансрын нисгэгчдийг сансарт нисэх үеэр булчингийн үйл ажиллагааг нь хэрхэн зохицуулах болон булчин сулрах өвчтэй хүмүүсийн эмчилгээг эрэлхийлэхэд түлхэц болох юм.
Эх сурвалж: Синьхуа