Дроноор хүргэлт хийдэг болно

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

Дроноор хүргэлт хийдэг болно

Дроноор хүргэлт хийдэг болно

“Google”-ийн түнш болох “Alphabet” компани ирэх жилээс дроноор хүргэлт хийх үйлчилгээг Финляндад нэвтрүүлэхээр болсон байна. “Alphabet”-ийн нэг хэсэг болох “Wing” компани нь тус үйлчилгээг санаачлан, хэрэгжүүлж байгаа бөгөөд онлайнаар захиалсан барааг нэн даруй хэрэглэгчдийн гарт хүргэх зорилготой юм.

Дрон ашиглан хүргэлт хийх үйлчилгээг “Wing”  компани өмнө нь Австрали улсад амжилттай туршсан бөгөөд Европт нэвтрүүлэхээр туршилт хийх эхний газраар Хельсинкийг сонгосон байна.  Тус хүргэлтийн үйлчилгээгээрээ 1.5 кг хүртэлх жинтэй барааг  хэдхэн минутын дотор захиалагчид хүргэж өгөх боломжтой юм.

“Wing”, “Amazon” зэрэг хэд хэдэн компани өмнө нь дроноор хүргэлт хийх үйлчилгээг нэвтрүүлэх тухай зарлаж байсан ч “Wing” компани үүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлж байгаа аж. Тус компани нь Австралид хийсэн туршилтын явцдаа 55 мянган удаа амжилттай хүргэлт хийсэн бөгөөд голдуу эм, тариа, кофе, гэр ахуйн барааг зөөвөрлөсөн байна.

Харин  Европт туршилт хийх газраараа Хельсинкийг сонгосон нь Финляндын иргэд үргэлж шинийг эрэлхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй бөгөөд аливаа зүйлд амархан дасдаг онцлогийг харгалзжээ. Туршилтын хугацаанд хэрэглэгчид бараагаа хүргэлтийн хөлсгүйгээр хүлээн авах бөгөөд гар утасны аппликейшн ашиглан захиалга өгөх юм.

Дроноор хүргэлт хийх үйлчилгээний туршилтын үйл явц амжилттай дуусвал онлайн бараа захиалгын компаниудын үйл ажиллагаанд хувьсал хийх чухал үйл явдал болно. Дроныг хэтэрхий их чимээтэй хэмээн шүүмжлэх хүмүүс байдаг. Гэвч дроноор хүргэлт хийх нь илүү хурдан, аюулгүйн дээр байгаль орчинд ээлтэй шийдэл болох нь нотлогдож байгааг санаачлагчид онцолжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж