ШӨХТГ-ын ээлжит хуралдаан болж, зарим асуудлыг шийдвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

ШӨХТГ-ын ээлжит хуралдаан болж, зарим асуудлыг шийдвэрлэлээ

ШӨХТГ-ын ээлжит хуралдаан болж, зарим асуудлыг шийдвэрлэлээ

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 3-р Хуралдаан болж дараах 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:

“Таван богд кашмер” ХХК, “Ти Би Шэйр” ХХК болон “Эф Си Ай” ХХК-ийн нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдахад дүгнэлт гаргах,

Газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа,

Хийжүүлсэн ундааны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа,

Хуралдааны явцад Захиргааны ерөнхий хуульд заасан журмын хүрээнд сонсох ажиллагаа явуулж, хэлэлцсэн асуудал тус бүрт эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулан тайлбар, саналыг нь сонссон байна. Тухайлбал “Таван богд кашмер” ХХК, “НИК” ХХК-ний удирдлага, холбогдох албаны төлөөлөл оролцлоо

Хэлэлцэгдсэн асуудлыг Хуралдааны дарга, гишүүд дэмжиж нийт 3 тогтоол гаргахаар шийдвэрлэсэн юм.

Тухайлбал “Таван богд кашмер” ХХК, “Ти Би Шэйр” ХХК болон “Эф Си Ай” ХХК-ийн нэгдэхийг зөвшөөрсөн дүгнэлт гаргаж  шийдвэрлэсэн бол газрын тосны бүтээгдэхүүний 90-ээс доош октантай автобензины зах зээлд “НИК” ХХК-ийг, хийжүүлсэн ундааны зах зээлд “M-Си-Эс Кока-Кола” ХХК-ийг тус тус давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бүртгэлд бүртгэх шийдвэрийг тус тус гаргасан байна.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж