БНХАУ-ын зах зээлийг хянан зохицуулах ерөнхий газартай хамтын ажиллагааг өргөжүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын зах зээлийг хянан зохицуулах ерөнхий газартай хамтын ажиллагааг өргөжүүлэв

БНХАУ-ын зах зээлийг хянан зохицуулах ерөнхий газартай хамтын ажиллагааг өргөжүүлэв

2018 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд БНХАУ-ын Зах зээлийг хянан зохицуулах ерөнхий газрын дарга Жан Маогийн урилгаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдлага тус байгууллагад албан айлчлал хийв.

Тус айлчлалын хүрээнд хоёр байгууллага хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан юм. Мөн албан уулзалтаар хоёр тал хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээрх сүүлийн үеийн хэрэгжүүлж буй ажил болон цаашид хамтран зохион байгуулах хурал, уулзалт, сургалтын талаар санал солилцов.

Түүнчлэн энэхүү албан айлчлалын хүрээнд Зах зээлийг хянан зохицуулах ерөнхий газрын харьяаны “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах холбоо”-ны дотоод үйл ажиллагаатай танилцаж, удирдлага хооронд байгууллагын үйл ажиллагааг танилцуулсан найрсаг албан уулзалтыг хийлээ. “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах холбоо” нь улсын хэмжээнд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн дагуу хяналт шалгалт хийж, хохирол барагдуулан ажилдаг. Тус холбооноос аж ахуй нэгжийн төлөөлөл болгож 2017 оны “Бээжин хотын хэрэглэгчийн хүндэтгэлийг хүлээсэн байгууллага” өргөмжлөлтэй Цүй Хуа нэрийн их дэлгүүрийн Хэрэглэгчийн төвтэй танилцуулсан юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын урилгаар энэ оны 12 –р сарын 12-нд БНХАУ-ын Зах зээлийг хянан зохицуулах ерөнхий газрын дарга Жан Мао тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж, өрсөлдөөний чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг байгуулан хамтын ажиллагааг өргөжүүлэх юм

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж