УИХ-ын нэр бүхий таван гишүүн чуулганы танхимын үүдэнд сандалтай суултаа эхлүүлэв. Тэд УИХ-ын даргыг огцрохыг шаардаж, М.Энхболдыг их хурлын дарга байх хугацаанд нь чуулганы хуралдаандаа суухгүй гэж ийнхүү суулт зарлаад байгаа гэдгээ тодотгов.
Тээр жил МАН-ынхан нэг улаан буйдан тавьж, чуулганы танхимын үүдийг хааж байсансан. Гэхдээ тэдний тэмцлийг хүлээж авахаас илүү, ёожлогчид олон байсан юм. Ямар сайндаа л МАН жагсч чаддагүй, АН засаглаж чаддаггүй гэдэг үг моодонд орох вэ дээ. Түүнээс хойш Төрийн ордонд суулт, тэмцэл өрнөөгүй удаж. Энэ удаагийн сандалтай тэмцэгчид дотор гудамжны жагсагчдаас улс төрийн гараагаа эхэлж байсан Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан нар багтаж байгаа юм. Ер нь чуулганы танхим, намынхан дундаа л тэд тэмцэгч, “гавьяатнууд” юм. Тэдний хоёр нь намынхаа бүлэгт, бүр намдаа ч харьяалалгүй болоход хүрсэн бол гурав нь Ж.Эрдэнбатын Засгийн газрыг огцруулахад чамгүй хувь нэмрээ оруулагсад юм. Энэ 74 дотроо л попууд нь нэгдэж, сандалтай тэмцэлд нэгдэж хэмээн сошиал ертөнцөд шуугиж байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ