Монголын тариаланчдын үндэсний холбооны төлөөлөгчид австрали улсад танилцах айлчлал хийв

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

Монголын тариаланчдын үндэсний холбооны төлөөлөгчид австрали улсад танилцах айлчлал хийв

Монголын тариаланчдын үндэсний холбооны төлөөлөгчид австрали улсад танилцах айлчлал хийв

Монголын Тариаланчдын үндэсний холбооны гишүүн 14 компаний төлөөлөл 2018 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 6-ны өдрүүдэд Австрали Улсад танилцах айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч, Хөдөө аж ахуй, усны нөөцийн яамны төлөөлөл, Австралийн Газар тариалангийн үйлдвэрлэлийн маркетинг хариуцсан байгууллагын ерөнхий менежер, Австралийн Хөдөө аж ахуйн олон улсын судалгааны хүрээлэнгийн зохицуулагч зэрэг албаны хүмүүстэй уулзаж, харилцан санал солилцов. Түүнчлэн Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн зарим компаниар зочлон усалгаатай тариалангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж