АНУ-ын Нью-Йорк хотод амьдардаг Хятадын гэрэл зурагчин Лу Гуан арваннэгдүгээр сарын 3-ны өдөр өөрийн эх орон руугаа яваад ор сураггүй алга болсон юм. Тэрбээр тухайн өдөр Хятадын Шинжаанд өөр гэрэл зурагчидтай уулзахаар явсан бөгөөд одоог хүртэл гэр бүлийнхэн нь түүнтэй холбоо барьж чадаагүй байна. Ихэвчлэн байгаль орчны асуудлуудыг хөнддөг, Хятадад аж үйлдвэрлэл байгаль орчинд хэрхэн хор хөнөөл учруулж байгаа, нүүрс олборлогчдын амьдрал, ДОХ-ын халдвартай өвчтөнүүд, мансууруулах бодист донтсон хүмүүс зэрэг ард иргэдийн ядуурал, зовлон зүдгүүр, Хятадын нийгмийн эмзэг, хар бараан талыг харуулсан зургуудаараа алдартай Лу Гуаныг Үндэсний аюулгүй байдлын хорооноос баривчлан саатуулсан хэмээн мэдэгджээ. Ямар шалтгаанаар түүнийг ийнхүү гэнэт баривчлах болсон талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.
Дэлхийн хоёрдогч том эдийн засагтай, хамгийн том гүрнүүдийн нэг, орчин үеийн Хятад улсын дэлхий нийтэд харуулахыг хүсээгүй баримтуудыг зурагчин Лу Гуан ийнхүү дурандаа буулгажээ.
Холбоотой мэдээ