УИХ-ын даргыг огцрохыг шаардаж чуулганы үүдэнд суулт зарлав

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргыг огцрохыг шаардаж чуулганы үүдэнд суулт зарлав

УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нар М.Энхболдоор удирдуулсан чуулганд оролцохгүй гэдгээ  хоёр долоо хоногийн өмнө мэдэгдсэн билээ.

Тэгвэл тэд өнөөдөр чуулганы танхимын үүдэнд "УИХ-ын дарга М.Энхболд огцор" гэсэн уриа лоозон барьж эсэргүүцлээ илэрхийлж, суулт зарлажээ. Тэд энэ талаар хэлэхдээ “Нэр бүхий гишүүд бид ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр удирдуулсан УИХ-ын чуулганд оролцохгүй. УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх хүртэл бид байр сууринаасаа ухрахгүй” гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж