Маркус Берклинг: “Бертони” эрэгтэй хүнд юу хэрэгтэйг маш сайн мэддэг

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

Маркус Берклинг: “Бертони” эрэгтэй хүнд юу хэрэгтэйг маш сайн мэддэг

Маркус Берклинг: “Бертони” эрэгтэй хүнд юу хэрэгтэйг маш сайн мэддэг

Дахин давтагдашгүй хэв маяг, эрэгтэй хүний биед төгс зохицсон донж загвараар дэлхийд танигдсан Данийн Бертони бренд Монголд иржээ. Түүх сөхвөл, 1970 аад оны үед Дани улсын иргэн Палле нэртэй залуу Европын хамгийн алдар нэртэй, эртний сурвалжит гаралтай хааны гэр бүл, олимпын тамирчдад зориулан өмд урлаж өгдөг байсан аж. Улмаар түүний үйлдвэрлэл өргөжиж өдгөө дэлхийн улс орнуудад үнэ цэнэ, дахин давтагдашгүй загвар хийцээрээ ялгарч чаджээ.

Тэгвэл Монголын маань өөртөө итгэлтэй, үнэ цэнийг мэддэг эрэгтэйчүүдэд зориулан Шинэ сонголт их дэлгүүрт “Бертони” бренд албан ёсны дэлгүүрээ нээн ажиллуулж эхэллээ. Ингээд уншигч таньд Данийн “Бертони” компанийн Борлуулалт эрхэлсэн захирал Маркус Бреклингтэй ярилцсанаа хүргэж байна.


-Юуны өмнө Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Монголд анх ирэхдээ ийм сайхан хөгжсөн улс гэж мэдэхгүй байсан. Ер нь Дани хүмүүс Монголын талаар тийм  ч сайн ойлголт байдаггүй. Бид зөвхөн Чингис хаан гэж л мэднэ. Хамгийн эхний сэтгэгдэл үнэхээр маш хүйтэн байлаа. Хүйтэн өдрүүдэд нь ирсэн байна. Хотоор яваад харж байхад эрс тэс зүйлс маш  их ажиглагдсан.  Нэг шинэ барилга баригдаж байхад яг дэргэд нь маш эртний дээр үеийн барилга байх юм. Зэрэгцээд орчин үеийн байшингууд байна. Ингээд  бодохоор маш хурдацтай  хөгжиж байгаа нь харагдаж байна.

-Бертони бренд үүссэн түүхээс хуваалцвал?

-Бертони брэндийн түүх 1960 аад оны үеэс эхлэлтэй. Палле гэдэг залуу эрэгтэй өмд үйлдвэрлэдэг байв. Тэр залуу олимпийн тамирчид болон хааны гэр бүлийн гишүүдэд зориулан өндөр зэрэглэлийн өмдийг албан бусаар хийдэг байсан. Freebie trousers буюу биед эвтэй, чөлөөт загварлаг өмднүүд гэдэг нэрээр үйлдвэрлэдэг байж.

1972 онд өөр нэр өгмөөр байсан ч тохирох нэр олдохгүй л  байв. Тухайн үед Миланд суралцаад ажил үйлдвэрлэл нь өргөжиж, хүмүүс ч сонирхож, брэндийн бүтээгдэхүүнүүд нь өргөжсөн байв. Нэг удаа  Миланаас гэрлүүгээ харих гээд онгоцонд суухаар хүлээж зогсов. Гэтэл “онгоц нь хойшлогдлоо” хэмээн чанга яригчаар зарлаж, “Ноён Бертони, та онгоцондоо сууна уу, хурдан ирнэ үү” гэжээ.  Тэр үед Бертони гэдэг нэр гоё юм байна гэж бодоод компаниа нэрлэж, тэр цагаас үйл ажиллагаагаа илүү идэвхитэй болгосон байна.

Энэ цагаас эхлэн компани өсөж, хөгжиж өргөжсөөр 1990 ээд оны үед Паллегийн хүү Клавс удирдлагыг авч, брэнд маань улам өргөжиж, маш олон дэлгүүрүүд нээгдсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 300 гаруй том хэмжээний их дэлгүүр “МALL”-д худалдаалагдаж байна. Яг өөрийн нэрийн 40 дэлгүүртэй. Европын зах зээлд бүрэн танигдсан.

-Брендийн гол онцлог, бусдаас ялгарах давуу тал нь юу вэ.  Та бүхэн Монголын хэрэглэгчдэд ямар бүтээгдэхүүн санал болгож байна?

-Бид бусдын хийж чаддаггүй, бусдад байдаггүй загвар хээг оруулж өгдөгөөрөө илүү онцгойрч ялгардаг.  Хүмүүс ч тэр онцгой байдагт нь их дуртай. Бертони энэ онцгой чанараараа хүмүүсийн дуртай брендийн нэг болсон.

-Материалаа хэрхэн сонгодог вэ. Эсвэл өөрсдөө үйлдвэрлэдэг үү?

-Ерөнхийдөө бид Италийн Массато болон Толонио зэрэг үйлдвэрүүдтэй хамтран ажилладаг. Бид тэдний бэлэн байгаа материалуудыг нь авч хэрэглэдэггүй. Харин ийм загвар гаргаж байна гэдгээ танилцуулж,  зөвхөн бидэнд зориулсан материалыг гаргаж өгөхийг хүсдэг. Бид тэдний үйлдвэрлэсэн, стандартын шаардлага хангасан сайн чанарын материалыг ашигладаг.

-Тэгвэл Бертони брендийн үнэ цэнэ нь дахин давтагдашгүй материал болон загвартаа байгаа гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав. Мэдээж бид өөрсдийн гэсэн тусгай  материал үйлдвэрлүүлж, түүгээрээ  хувцас урлан хэрэглэгчиддээ хүргэдэг. Гэхдээ хэдхэн компанитай хамтран  ажилладаггүй. Бидний яг хүсч байгаа материал дэлхийн хаа нэг газар байвал бид маш дуртайгаар хамтран ажиллах гэрээг хийж, худалдан авдаг.

-Европын зах зээлд хэдийнэ танигдсан гэж байна. Азийн улс орнуудад салбараа хэр их нээсэн бэ?

-Европын улс орнуудаас гадна ОХУ-д нилээн хэдэн том дэлгүүрүүдэд худалдаалагддаг. Азиас гэвэл Сингапурт бид 20 жилийн өмнөөс Робинсонс их дэлгүүртэй хамтран ажилладаг. Дараагийнх нь Монгол улсад нээгдэж байгаа салбар маань болж байна.

-Бертони брендийн ази дахь хэрэглэгчид зөвхөн Сингапурт очиж худалдан авалт хийнэ гэлгүй Монголд ирж, танай дэлгүүрээр үйлчлүүлэх боломж нээгдэж байна тийм үү?

-Яг тийм. Тэр чинь л бидний хүсэл.

– Яагаад зөвхөн эрэгтэйчүүдэд зориулагдсан бренд гаргасан юм бэ?

-Манай брендийн гол хэрэглэгчид бол эрэгтэйчүүд. Бидний ур чадвар эрэгтэй хүнд зориулсан бүтээгдэхүүн гаргахдаа илүү байсан. Бид тэдний юу хүсэж байгааг гаргаж өгч чаддаг.

Тиймээс бидний үйл ажиллагаа эрэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд чиглэгдэж байгааг тодорхой мэдсэн. Манай компанид гайхамшигтай дизайнерууд байдаг. Тэд маань эмэгтэй хүмүүс бий.  Тэд маань эрэгтэй хүнд юу хэрэгтэй, юу өмсвөл зохихийг маш сайн мэддэг. Үнэхээр мундаг ур чадвартай. Тэдний нэг нь манай компанид 20 гаруй  жил ажилласан. Одоо тэр эмэгтэй маань манай компанийн хувьцаа эзэмшигчээр явдаг.

-Монголын хэрэглэгчдэд хандаж хэлэг үг?

-Бид нар үнэхээр тусгай, бусдаас өөр зүйлийг хийдэг. Яагаад үүнийг онцолж хэлж байна вэ гэдгээ тодруулья. Та үнэтэй, гоё загварын пиджак өмсөхөд гоё харагддаг. Харин Бертони гоё харагдахаас гадна тав тухтай, биед таатай  мэдрэмжийг төрүүлдэг.  Бертони өмссөн эрэгтэй гоё харагдаж, биед нь эвтэй байх гэдэг бол бидний гол баримталдаг зарчим. Тэрүүгээрээ бид ялгарч ирсэн учраас Бретониг сонгоход буруудахгүй.

Төгсгөлд нь хэлэхэд намайг урьж ярилцсанд маш их баярлалаа. Палле бол миний өвөө, одоо 92 настай. Клавс бол миний аав. Одоо компаниа удирдан ажиллаж байгаа. Өвөөгийнхөө компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх ажилд аавдаа туслан, сайхан нэр хүндийг нь өндөрт өргөж, өөрийн бүхий л нөөц бололцоогоо ашиглан Монголд ажиллаж байна.

Монголын зах зээлд Бертони брендийг авчирч, хамтран ажиллах санал тавьсан “Шинэ сонголт” компанийн  хамт олонд маш ихээр талархаж байна. Бертони Монголчуудад таалагдана гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.

-Монгол Улсад ирж брэндийн дэлгүүрээ нээж байгаад баярлалаа!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж