Америкийн цэргийн хоёр онгоц мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

Америкийн цэргийн хоёр онгоц мөргөлджээ

Америкийн цэргийн хоёр онгоц мөргөлджээ

АНУ-ын сөнөөгч, бөмбөгдөгч F/A-18 онгоц, цэнэглэгч KS-130 онгоцтой Пүрэв гаригт Япон тэнгисийн эрэг орчимд мөргөлдсөн талаар Америкийн тэнгисийн цэргийн корпусын мэдэгдэлд дурджээ. Энэ осол орон нутгийн цагаар 02:00 цагт болсон байна. Хоёр онгоц АНУ-ын Тэнгисийн явган цэргийн баазаас хөөрч, “хуваарьт сургалтын нислэг” үйлджээ. Онгоцонд  хичнээн хүн байсан талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна.

CBS сувгийн сэтгүүлч Мэри Уолш КС-130 онгоцонд таван хүн, F/A-18-д хоёр нисгэгч байсан гэж жиргэжээ. Эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байгаа аж. ABC телевизийн мэдээлснээр, аврах ажиллагаанд Японы өөрийгөө хамгаалах хүчний баг бүрэлдэхүүн оролцож буй юм байна.

Эх сурвалж: РИА Новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж