АНУ-ын сөнөөгч, бөмбөгдөгч F/A-18 онгоц, цэнэглэгч KS-130 онгоцтой Пүрэв гаригт Япон тэнгисийн эрэг орчимд мөргөлдсөн талаар Америкийн тэнгисийн цэргийн корпусын мэдэгдэлд дурджээ. Энэ осол орон нутгийн цагаар 02:00 цагт болсон байна. Хоёр онгоц АНУ-ын Тэнгисийн явган цэргийн баазаас хөөрч, “хуваарьт сургалтын нислэг” үйлджээ. Онгоцонд хичнээн хүн байсан талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна.
CBS сувгийн сэтгүүлч Мэри Уолш КС-130 онгоцонд таван хүн, F/A-18-д хоёр нисгэгч байсан гэж жиргэжээ. Эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байгаа аж. ABC телевизийн мэдээлснээр, аврах ажиллагаанд Японы өөрийгөө хамгаалах хүчний баг бүрэлдэхүүн оролцож буй юм байна.
Эх сурвалж: РИА Новости
Холбоотой мэдээ