ХХБанк Шангри-Ла оффист VIP салбараа нээлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

ХХБанк Шангри-Ла оффист VIP салбараа нээлээ

ХХБанк Шангри-Ла оффист VIP салбараа нээлээ

Монголын улсын арилжааны ууган банк ХХБанкны хамт олон шинэ оны босгон дээр шинэхэн VIP салбараа Шангри-Ла төвд харилцагчдынхаа халуун алга ташилтан дунд нээлээ.

ХХБанк харилцагчдаа хүндэтгэн тэргүүлэгч банкны шилдэг үйлчилгээг тав тухтай орчинд хүргэхээр ямагт зорин ажиллаж, харилцагчийн үйлчилгээний жишгийг шинэчлэн тогтоосоор ирсэн. Энэ ч утгаараа харилцагчдадаа илүү тав тухтай орчинд олон улсын банкны жишигт нийцсэн бүх төрлийн үйлчилгээг хүргэх үүднээс салбаруудынхаа өнгө төрхийг шинэчилсээр байгаа билээ. Энэ оны хувьд олон улсын жишиг бүхий 5 шинэ салбараа нээж, үйл ажиллагаа явуулж байсан 5-н салбарынхаа өнгө төрхийг шинэчлээд байна.

Мөн ХХБанк онлайн банкны үйлчилгээндээ маш олон боломж, давуу талуудыг тогтмол хөгжүүлснээр Харилцагч Та бүхэн хүссэн үедээ

  • Хадгаламж барьцаалсан зээл авах,
  • Банкны бүх төрлийн тодорхойлолтыг онлайнаар авах,
  • Гадаад гуйвуулга хийх,
  • Банк хоорондын шилжүүлэг хийх зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг ухаалаг утсаа ашиглан авах боломж улам бүр нэмэгдсээр байгаа юм.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж