Айлгах оролдлого: Украин пуужин туршив | News.MN

Айлгах оролдлого: Украин пуужин туршив

Айлгах оролдлого: Украин пуужин туршив

Айлгах оролдлого: Украин пуужин туршив

ОХУ, Украины хооронд үүссэн асуудал намжаагүй байна. Украин дайны байдал тогтоосноосоо хойш цэргийн тоног төхөөрөмж туршив. Тус улсын Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалахын зөвлөлийн тэргүүн Александр Турчинов “Одессийн ойролцоох туршилтын талбайд пуужин туршлаа” гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, үүгээр Азов, Хар тэнгисийн эргийн хамгаалалтыг бэхжүүлэх аж. Энэхүү үйлдлийг ОХУ-ын Төрийн Думын орлогч Андрей Козенко "айлган сүрдүүлэх ээлжит оролдлого" хэмээн нэрлэжээ.

Украины Ерөнхий сайд Владимир Грисман өчигдөр (2018.12.05) улс орны хэд хэдэн бүс нутагт тогтоосон дайны байдлыг цуцлах боломжтой гэж мэдэгдэв. Тэрээр өнгөрсөн лхагва гаригт Киевт сэтгүүлчидтэй уулзахдаа “Хэрэв бидэнд ямар нэгэн аюул заналхийлэл учрахгүй бол дайны байдлаа үргэлжлүүлэх шаардлагагүй юм” хэмээн хэлжээ. Үүнээс өмнө тус улсын Дээд Радын депутат Иван Винник "ОХУ-ын гадаад нөхцөл байдал хэвийн бус байгаа үед дайны байдлаа цуцлахгүй" гэж хэлсэн билээ.

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ОХУ-тай байгуулсан найрамдал, хамтын ажиллагааны гэрээг цуцлах тухай хуулийн төслийг Дээд Радад өргөн бариад байгаа талаар тус улсын парламент дахь Ерөнхийлөгчийн төлөөлөгч Ирина Луценко мэдээлсэн. Зөвшилцөх хурлын үеэр тэрээр "Парламент дэмжинэ гэж бодож байна” гэж хэлжээ. Үүнээс өмнө Украины Ерөнхийлөгч Порошенко тус улсын Үндэсний аюулгүй байдал болон Батлан хамгаалахын зөвлөлийн уг гэрээг цуцлах тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болгосон байв. Гэхдээ тэрбээр гэрээг бүрмөсөн цуцлах бус, дахин сунгахгүй байх шийдвэрийн тухай яригдаж байгааг тайлбарлажээ.

Керчийн хоолойд болсон үйл явдлын дараа Москва болон Киев хоорондын санал зөрөлдөөн улам даамжирсан юм. Украины тал ОХУ-тай байгуулсан хэдэн арван гэрээгээ цуцалж, дайны байдал зарласнаас гадна Оросын эрэгтэйчүүдийг тус улсад зорчихыг хориглож, бусад хэд хэдэн арга хэмжээг авсан билээ. Москва "Дээрх гэрээний хугацааг сунгахгүй байх нь хор хөнөөлтэй алхам" гэж мэдэгдээд, ийм шийдвэр гаргасанд харамсч буйгаа илэрхийлсэн юм.

ОХУ болон Украин найрамдал, хамтын ажиллагаа болон түншлэлийн тухай гэрээнд 1997 онд гарын үсэг зуржээ. Уг гэрээ нь “харилцан бие биеэ хүндэтгэх, эрх тэгш байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, маргааныг тайван замаар зохицуулах, хүч хэрэглэхгүй эсвэл эдийн засгийн болон өөр арга хэрэгслээр дарамт шахалт үзүүлэхгүй байх зарчимд тулгуурлан” талуудын стратегийн түншлэлийг бэхжүүлж байв. Гэрээний хүчинтэй хугацаа 10 жил бөгөөд хэрэв талууд эсэргүүцэхгүй бол цаашид автоматаар сунгагдах нөхцөлтэй аж.

Украины "Бердянск", "Никополь", "Яны Капу” нэртэй гурван хөлөг онгоц Арваннэгдүгээр сарын 25-нд ОХУ-ын хилийг зөрчиж, тус улсын нутаг дэвсгэрийн усанд орж, зогсохыг шаардсан шаардлагыг тоогоогүй тул зэвсэг хэрэглэн, хөлөг онгоцуудыг саатуулсан бөгөөд одоо Керчид байгаа юм. Өөрөөр хэлбэл, Украины хөлөг онгоцууд Крымыг Орост нэгдэхээс бүр өмнө Оросынх байсан нутаг дэвсгэрийн усан хилийг зөрчжээ. Керчийн хоолойд болсон энэ өдөөн хатгалгад Украины тусгай албадын ажилтнууд оролцсон байдаг. Усан  цэргүүд болон хөлөг онгоцонд байсан Украины аюулаас хамгаалах албаны бүрэн эрхт төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг үүнийг харуулжээ. Тэд хил зөрчсөн гэдгээ  мэдэж байсан, ингэх тушаал өгсөн гэдгийг цөмөөрөө нотлосон байдаг.

Керчийн хоолойд Украины хөлөг онгоцууд будлиан гаргасныг Оросын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова тайлбарлахдаа “Крымын гүүрийг устгана хэмээн сүрдүүлж байгаатай холбогдуулан Оросын тал аюулаас хамгаалах өндөржүүлсэн арга хэмжээ авсан” гэж мэдэгдсэн билээ. Тэрээр “Ялангуяа Керчийн гүүрийг дэлбэлж, устгахыг уриалсныг харгалзан Оросын тал аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн  арга хэмжээ авсан” хэмээн мэдээлж байв.

Эх сурвалж: Вести

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-12-06 202.9.42.153

За ямарч байсан СССР-ын танк гэдэг тэр чигтээ Украйнчуудын зохион бүтээсэн эд ....

Avatar

Зочин 2018-12-06 139.5.217.164

Тусгаар улсын нутагт гэгээн цагаан өдөр зэвсэгтэй нэвтэрч ороод ганц хоногийн дотор санал асуулга явуулаад өөрийн нутаг дэвсгэр гээд зарлачихдаг овоо гарууд шүү. Ийм бүдүүлэг санаа Орос хүнээс л гарна. Украйн одоо юу дутна гэхэв дээ, дотооддоо зэвсэглэлээ сайжруулаад эхлэх хэрэгтэй шдэ. Зэвсгийн мундаг эрдэмтэд нь байна, ард нь асаалттай НАТО, АНУ байна. Хилээ л сайн хамгаалах хэрэгтэй.

Avatar

Ovgon 2018-12-06 66.181.183.223

umhii orosiin fsb manai mongolruu yavuulj bgaa tagnuuluuddaa dandaa ravdan gedeg nuuts ner hairaldag bololtoi kkk.

Avatar

РАВДАН 2018-12-06 66.181.160.91

САВХИН ХАМАРТАЙ САЛГА ЭМГЭН ШИМНУУСГАА САЙН БАЙНА УУ? МАРТСАНЫГ ЧИНЬ САНУУЛААД ӨГЧ БОЛОХ БОЛОВЧ ХАТСАНЫГ ЧИНЬ ДЭВТЭЭГЭЭД ӨГӨХ ХҮСЭЛ АЛГА ДОО. БАЛИАРРРИЙН.

Avatar

Ovgon 2018-12-06 66.181.183.223

Ишлэл чинь хүртэл Барууны сэтгэгч Шекспирийн үгийг хэлээд байж байхын. Тэгээд Оросууд эс орших уу орших уу гээд Дэлхийн хамгийн шилдэг сор 40 улсаар дайсан хийгээд Орос ганцаараа ад болсон Венусэл, Хойд Солонгос, Иран, Сири 4 улсаар хань хийгээд явж байна уу. Өнөөгийн Орос улс Хужаагын халаасанд орсон Янхан шиг л болсон. Эзэн Хужаа яана Орос тэгнэ. Эзэн Хужаа Янханаа зодвол зодож зарвал зарж байгаа.

Avatar

Монгол хүн 2018-12-06 103.10.21.46

Энгийн Оросын ард түмний тархи өнөөдөр барууныг, Америкийг, Украйныг, Еврейчүүдыг......... бусдыг үзэн ядах хий хоосон хийрхэлийн хогоор дүүрсэн бол хятадын ард түмнийн тархи зүрх нь мөнгөний шуналын солиорлоор дүүрсэн. Хятад Орос аль алинд нь Шовинисм нь галзууралын хэмжээнээс халисан шүү дээ.

Avatar

Монгол хүн 2018-12-06 103.10.21.46

Монгол төв Азийн нүүдэлчин ард түмэн байгальтайгаа зохицон амьдарч байгалиа хайралсаар ирсэн нандин уламжлалтай. Швед Норвег Финланд Швецайр зэрэг өрнийн олон улсууд сүүлийн 30аад жил байгаль дэлхийтэйгээ зохицож ээлтэй амьдрах болсон. Энэ хандалга баруунд цаг хугцаа өнгөрөх тусах эрчээ авч байгаа бол Хятад Орос ах дүү 2т бол харин эсргээр нутгаа цөлмөн сүйрүүлж байна. Харамсалтай нь Монголд ч адил.

Avatar

Монгол хүн 2018-12-06 103.10.21.46

Баялаг хэнд хэрэгтэй юм гэж үү? Дэлхийн баялагыг хүмүүс заавал хэрэглэх албагүй! Хүмүүсийн баялагыг ашиглах нь байгаль дэлхийн хувьд сүйрэл, гамшиг, өвчин урчраас баялаг гэж шунаж эх дэлхийгээ битгий сүйрүүлээчээ, эх дэлхийд хүн төрөлхтөнөөс гадна ан амьтан, ургамал, ой мод, далай загасны ертөнц байгаа шүү гэдгийг өрнийн ертөнц үзэх болсон. Харин Орос Хятад 2 бол амьдран суугаа нутгаа баялаг гэж үзээд сүйрүүлж байгаа гол 2 дэлхийн Мангасууд.

Avatar

РАВДАН 2018-12-06 66.181.160.27

НЭЭХ ИХ ОНОЛЧ ЦАРАЙЛААД Л БАРУУНЫ ҮЗЭЛ СУРТАЛЫН ҮНЭ ЦЭНЭ Ч ГЭХ ШИГ. ЖИНХЭНЭ ҮНЭ ЦЭНЭ ГЭДЭГ ЧИНЬ ОРШИХ УУ ЭС ОРШИХ УУ ГЭДГЭЭР Л ТОДОРХОЙЛОГДДОГ ЮМ. ОРШИН ТОГТНОХ ЧАДВАРГҮЙ ЮМ БОЛ ТЭР БАЯЛАГ ЧИНЬ ЯМАР ХЭРЭГТЭЙ ГЭЖ?

Avatar

Ravdand 2018-12-06 66.181.179.214

Balai mini emnelegee orgoo yu esvel edgehgui gargachaa yu chamaig

Avatar

Англи эшлэл 2018-12-06 103.10.21.46

Ишлэл чинь хүртэл Барууны сэтгэгч Шекспирийн үгийг хэлээд байж байхын. Тэгээд Оросууд эс орших уу орших уу гээд Дэлхийн хамгийн шилдэг сор 40 улсаар дайсан хийгээд Орос ганцаараа ад болсон Венусэл, Хойд Солонгос, Иран, Сири 4 улсаар хань хийгээд явж байна уу. Өнөөгийн Орос улс Хужаагын халаасанд орсон Янхан шиг л болсон. Эзэн Хужаа яана Орос тэгнэ. Эзэн Хужаа Янханаа зодвол зодож зарвал зарж байгаа.

Avatar

Зочин 2018-12-06 202.72.245.209

ЭНЭ 2 ЧИНЬ ОДИН ХУЙ ШҮҮ ДЭЭ АВИЛГА АЛЛАГА НҮҮРЛЭСЭН АЙМШИГТАЙ УЛСУУД ЕРӨНХИЙДЭЭ ИВАН ДУРАКУУД Ш ДЭЭ ЗӨНӨГ КАБАЕВ АЙНА ГЭЖ БАЙХГҮЙ ДАЙН ХИЙХИЙН БӨӨН МӨРӨӨДӨЛ Л БАЙГАА ХОХОЛУУД НЬ ХАМАГ ЗЭВСГЭЭ ХУЛГАЙОААД ЗАРЧИХСАН УЧИР БАЙЛДАХ ЧАДВАРГҮЙ БОЛСОН ОРОСУУД Ч ҮӨНДӨӨ ХУЛГАЙЛЖ ЗАРСАН Ч ИХ САВНЫ ЕРООЛД ИХ ЮМ ҮЛДСЭН Л ДЭЭ

Avatar

Монгол хүн 2018-12-06 103.10.21.46

Энд үлгэр яваад байна. Оросууд баруун гэж аймшгтай Мангаа Орос орныг залгих гэж байна. Баруун бол бөөн хар сүүдэр яг л Хитлерийн Герман мэтээр сэтгэж ярьж байна. Үнэндээ Баруун гэдэг бол Европын холбооны 28 улс нэмээд АНУ, Канад, Япон гээд 30 илүү дэлхийн хамгийн эдийн засаг, ниймийн хөгжлөөр манайлагч улсууд шүү дээ. Барууны гэх 30 аад бүгд өөрсдийн тодорхой үнэ цэнэ үзэл санаатай, шударга ёсны үндсэн дээр нэгдсэн улсууд.Эсргээр Орос улс ганцаараа бүгдийн эсрэг Хорт Мангас болж хувираад байна.

Avatar

tvvhch 2018-12-06 122.201.28.8

USA, baruunii hatgalgaar Orostoi tohiltsood sain yumand hvrehgvi dee. sayahan Krimiig aldsan ,, odoo boomtoos boomt ruugaa ochij chadahgvid hvrlee, hohi chini ee hoholuud, salo idej samgoon uuhaas uur gaviyagvi garuud...hulchgar urvagch nar. 2 r daind iimerhvv zan gargasan bhoor Stalin ed nariig deesh ni gargaagvi

Avatar

Зочин 2018-12-06 202.131.245.243

Грисман биш Гройсман л даа. Порошенко (эмэг эхийн талынх нь овог) биш Вальцман л даа.

Avatar

Зочин 2018-12-06 202.131.245.243

Равдан ахын алдар бадраг.

Avatar

Зочин 2018-12-06 66.181.161.95

Baruunii buunii nohoi bolson zolbin ukrainchuudiin teneglel. Ard ni amrikchuud hatgaj bna.

Avatar

erh chuluu. 2018-12-06 202.9.44.54

sogtuu oros mini bitgii huts.

Avatar

Зочин 2018-12-06 27.123.214.2

Орос явсан газар балагтай

Avatar

зочин 2018-12-06 182.160.32.162

барууны тархи угаалт гэж мөн ч агуу шүү

Avatar

Зочин 2018-12-06 103.26.195.209

Монголын хэвлэл мэдээлэл орос гого украйн баба орос мэдээнээс орчуулж тараах юм даа Гадаад мэдээг дэмждэг сэтгэхүйгээр бичээд байвал Монголчууд улам харанхуй болно шүү Азовын тэнгисийг Украйн орос хоёр хувааж эзэмшдэг юм гэтэл Путин гурван хөлөг хил зөрчсөн нэрээр шалтаглаж Азовын тэнгисийн Украйны эзэмшлийн бүсийг дээрэмдлээ Азовын тэнгисийн эрэгт орших Украйны боом хотууд руу Украйнчууд яаж орохийн

Avatar

РАВДАН 2018-12-06 66.181.160.27

БАНДЕРУУД АРГАА БАРЖ БАЙГАА БОЛОЛТОЙ. ОРОС ЭРЧҮҮДИЙГ ОРУУЛАХГҮЙ БАЙСАН Ч УКРАЙН ЭРЧҮҮДИЙГ ОРОСТ ОЧУУЛАХГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ОРОСУУД Ч ДУРТАЙЯА ХҮЛЭЭН АВЧ БАЙНА. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ БАНДЕРУУДААС БУСАД УКРАЙН ЭРЧҮҮД ОРОСУУДТАЙ БАЙЛДАХ ДУРГҮЙ ТУЛ ЦЭРЭГ ТАТЛАГААС ЗУГТАЖ БАЙНА ГЭСЭН ҮГ. ЦБАЙЛДАХ ЦЭРЭГГҮЙ БАЙЖ ДАЙНЫ ҮЕИЙН БАЙДАЛ ЗАРЛААД Ч ЯАХ ЮМ БИЛЭЭ. ИЙМЭЭС ЭНЭ АРГА ХЭМЖЭЭГЭЭ ЦУЦЛАХ ТУХАЙ БАНДЕРУУД ӨӨРСДӨӨ ЯРЬЖ ЭХЭЛЖЭЭ. ЯАНА ДОО ЯАНА ПОРОСЕНОК МИНЬ.

Avatar

ЗОЧИН 2018-12-06 103.229.120.37

РАВДАН САНДРААД БАЙНА УУ ДАА. НААД ИВАН ОРОС ЧИНЬ ХӨРШ ОРНУУДЫНХАА ЭРХ АШИГТ ДАНДАА ДЭЭРЭНГҮЙ БАЙДЛААР ХАНДАЖ БАЙДАГ УЛС. МАГТААД БАЙГАА ОРОС ЧИНЬ МАНАЙХ РУУ БОЛОХООР ТЭРБУМ ГАРАН ДОЛЛАРЫН БАРААГАА НЕФТЬ-ЭЭ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНДӨР ҮНЭЭР ЧӨЛӨӨТЭЙ ШАХЧИХААД МАНАЙХААС БОЛОХООР НООС НООЛУУР, ХИВС, НЭХИЙГ БОЛОХООР ЭМБАРГО ТАВЬЧИХААД БАЙГАА НЬ САЙН ЮМ БАЙНА Л ДАА ЭРГҮҮ РАВДАНГИЙНХААР ТЭГВЭЛ РАВДАН БОЛ ЦЭВЭР ОРОСЫН ТРОЛЛ ГЭДЭГ НЬ УЛАМ БҮР БАТЛАГДАЖ БАЙНА. БИД НААД ҮГЭНД ЧИНЬ ХУУРТАЖ ПУТИНГ ДАГАХГҮЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж